Дэлхий дахинд
Медведев: Калининградын тээврийг хаасны төлөө ОХУ хатуу хариу барина
Литва улс Калининградаас Орос руу чиглэсэн дамжин өнгөрөх тээврийн замыг бүслэн хаасны нь төлөө Орос тус улс руу өгдөг хүчилтөрөгчөө хаах замаар хатуу ахриу барина гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев “Аргументы и факты” хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Мэдээж Орос хариу барина, тэр нь маш хатуу харгис байх болно. Харин ямар хариу байхыг одоохондоо тогтоогүй байна. Тодорхой хэсэг нь эдийн засгийн шинжтэй, бидний эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж байгаа балтийн хөршдөө нийлүүлдэг хүчил төрөгчийг хаах ч байж болно” гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Литва улс Калининград муж, Москвагийн тээврийн гол замыг хааж ачаа тээвэр дамжуулахгүй болсныг Медведев Өрнөдийн зүгээс оросын эсрэг өдөөсөн “дайны тохиролцоо”-ны нэг хэсэг гэж нэрлэсэн байна. Тийм болохоор Москвагийн хариу тэгш бус байж болох юм гэж тэр хэлжээ.
“Тэгш бус арга хэмжээ авах боломж бий, гэхдээ энэ нь сөргөлдөөнийг улам хурцатгаж мэднэ” гэж Медведев хэлээд энэ бол муу сонголт гэсэн байна. “Үүнээс болж тэртэй тэргүй амьдралын түвшин нь тийм өндөр биш, европын жишгээр доогуур амьдралтай Литвийн жирийн иргэд хохирно. Вильнюс юмуу, Каунасын иргэдээс ийм арга хэмжээний талаар юм бодож байгааг нь асуу, нэг их дипломат биш бодит үнэнийг сонс. Литвийн улс төрийнхөн ард түмэн нь энэ утгагүй байдлын үед яаж амьдарч байгааг ард түмнээсээ асуу. Өөрөөр бол байдал улам л муу болно” гэж Медведев үгээ төгсгөсөн байна.
Дамжин өнгөрөх замыг хаасан нь
Калининград руу чиглэсэн дамжин өнгөрөх замыг хаахаар гаргасан шийдвэрийнхээ үр дагаварыг Литва бүрэн хариуцах ёстой, харамсалтай нь Вильнюс энэ талаар огт тооцоогүй гэж Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга үзэж байна.
“Оросын бараа бүтээгдхүүний дамжин өнөгрөх замыг хаасан шийдвэр нь Литва үүнийхээ үр дагаврыг огт тооцоогүйг харуулж байна. Евродын холбооны шийдвэрийг дуулгавартай биелүүллээ гээд юу ч тэнийг аврахгүй” гэж тэр мэдэгджээ.
“Дашрамд хэлэхэд Европын холбоо ч үүнээс үүдэх үр дагаврыг тооцоолоогүй. Харин Литва америк эздийнхээ өмнө бөхөлзөж, өөрсдийнхөө оросын эсрэг утгагүй байр суурийг ил гарган ёс суртхуунгүй зан гаргалаа” гэж Аюулгүй байдлын дэд дарга хэлсэн байна.
“Манай руу дамжин өнгөрөх замыг хаасны бүх бурууг Вильнюс хүлээнэ, Бүхий л сөрөг үр дагавар нь тэдэнд л тусна” гэж Медведев онцлон тэмдэглэжээ. Түүнийхээр бол оросын бараа бүтээгдхүүнийг хаах тухай 60 гаруй хуудас шийдвэр нь ямар ч утгагүй зүйл, энэ тухай тайлбарлах ч утгагүй гэнэ.