Дэлхий дахинд
Украин Пушкины хөшөөг буулгаж оросууд Лениний хөшөө босгож байна
Оросууд хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг дайн өдүүлснээс хойш Украинд зөвлөлтийн үеийн 80 гаруй хөшөө дурсгалыг буулгасан гэж Би-би-си тооцоолсон байна. Майданы үеэр буюу 2014 оноос украинд Лениний болон зөвлөлтийн бусад коммунист зүтгэлтнүүдийн хөшөөг буулгадаг байсан бол энэ удаад оросын соёлын зүтгэлтнүүд болох Александр Пушикин, Максим Горькийн хөшөөнүүдийг буулгаж байна.
Нөгөө талд нь Украин руу цэрэглэн халдсан Орос өөрийн эзэлсэн нутаг дэвсгэртээ бас өөрийн хөшөө дурсгалуудаа, Лениний хөшөө, Харьков мужид оросын цэргүүдийг зөвлөлтийн далбаа барин угтсан “Далбаа барьсан эмээ”-гийн хөшөө босгож байна. Үүнтэй зэрэгцээд Европ даяар Дэлхийн хоёрдугаар дайны дараа босгосон зөвлөлтийн улаан армийн дайчдад зориулсан хөшөөнүүдийг буулгах хэрэгтэй гэсэн яриа өрнөж байна.