Дэлхий дахинд
Болгар оросын 70 дипломатыг эх орноосоо гаргахаар боллоо
Болгар улс оросын 70 дипломат, бас Элчин сайдын яамны техникийн ажилтнуудыг ч эх орноосоо гаргахаа зарлалаа. ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд тагнуул хийх зорилгоор л ажиллаж байсан, дипломат эрх үүрэг нь зөвхөн халхавч төдий байсан гэж Болгарын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Кирилл Петков хэлсэн байна. Ийн дипломатуудыг олноор нь улс орноосоо гаргаж байгаагаас Русе, Варнад байдаг Оросын ерөнхий консулын газар ажилтангүй болж хаагдахад хүрч байгаа юм байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яам харин Болгарын энэ үйлдэлд “зохих хариу өгөх болно” гэжээ.
Болгарын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Кирилл Петков “Болгарын тусгай алба, Гадаад хэргийн яам ажлаа сайн гүйцэтгэсний нь төлөө талархал илэрхийлэхийг хүсч байна. Орос төдийгүй гадаадын бүхий л улс оронд хандаж би хэн болгарын эрх ашгийн эсрэг ажиллаж байгааг ажиглаж, улс орныхоо эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг, албууд манайд бий, тэднийг буцаах болно гэдгийг хэлэхийг хүсч байна” гэсэн байна. Петков бас Софигийн энэ үйлдэл нь “оросын ард түмний эсрэг хүчирхийллийн ямар ч агуулгагүй, бид тэдний эсрэг биш” гэжээ. Харин “гадаад орнуудын зүгээс Болгарын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдох юм бол бидэнд ийм үйлдлийн эсрэг ажиллах нарийн байгууллага байгаа” гэж тэр онцолсон байна.