Энтертайнмент
Монголын баритон Ч.Бадрал дэд байр эзэлжээ
Италийн Буссэто хотноо энэ сарын 21–26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дж.Вердийн нэрэмжит 58–р олон улсын их уралдаан боллоо. Тус уралдаанд 26 орны 106 дуучин шалгаран цуглаж, гурван шат өрсөлдсөн бөгөөд финалын шатанд 12 дуучин шалгарчээ.
Ийнхүү нэгдүгээр байрт Италийн сопрано, хоёрдугаар байрт Монголын баритон Ч.Бадрал, гуравдугаар байрт Хятадын басс дуучин тус тус шалгарсан байна. Энэхүү уралдаан нь олон улсад болон, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд “А” зэрэглэлд эрэмбэлэгддэг, чансаа шалгасан том уралдаан ажээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.