Спорт
О.Балжинням: Энэ жилээс допингийн асуудал нэлээд цэгцэрнэ

Д.Нэргүй
Манай холбооны хувьд допингийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа
Үндэсний их баяр наадам болоход 10 хүрэхгүй хоног үлдлээ. Иймд хүчит бөхчүүд маань тус тусын галдаа гарч наадмын бэлтгэлээ базааж байгаа билээ. Эр бяр нь жигдэрсэн бүхий л бөхчүүд монгол төрийнхөө наадамд сайн барилдаж амжилт үзүүлэх зорилготой байдаг. Гэвч сүүлийн үед бөхчүүдийн маань дунд допинг сэргээш хэрэглэсэн гэх асуудал газар аваад байна. Энэ бүгдийг тодруулахаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын аварга, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжиннямтай ярилцлаа. Улсын наадамд 17 удаа шөвгөрч байсан тэрбээр самбо болон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж явсан нэгэн юм.
-Аварга аа, наадмын бэлтгэлээ хэр хангаж байна вэ, урьд урьдынхаас онцгой баяр наадам тохиох гэж байна. Иймд танай галаас цолонд хүрэх бөхчүүд хэр олон байна вэ?
-Баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадамд оролцох бөхчүүдийг долдугаар сарын 7-ноос бүртгэж эхэлнэ.Харзтайн амралтанд Увс аймгийнхаа бөхчүүдийн галыг ахлаад байж байна. Зуншлага үнэхээр сайхан байна. Манай галд 70 гаруй бөх цугларалтанд гараад байгаа. Монгол хүний амны билгээр бүгд бөх болгон л цолонд хүрч, цолоо ахиулахын төлөө санасандаа хүртэл барилдахыг хүсч байгаа. Энэ жилийн хувьд шинэ цолонд хүрэх өсч яваа хэд хэдэн аймгийн арслангууд байна. Хоёр жилийн өмнө дөрөв давсан хоёр арслан, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүүг заан болчих болов уу гэж харж байна.Дээр нь Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нар маань түрүүлэхийн төлөө барилдах байх аа.
-Энэ жил 1024 бөх барилдана. Аймгийн наадмууд Улсын наадамтай зэрэг болно. Тэгэхээр заалны барилдааанд сайн барилдаж байгаа, улмаар улсын наадамд гайгүй барилдчихаар бөхчүүд нутаг усандаа сайхан наадъя гэж бодож байгаа даа?
–Наадмын өдөр улсын хэмжээнд 10 гаруй мянган бөх барилдсан ч 1024 бөх дорхноо бүрдэнэ, бөхийн тоонд санаа зовох зүйл байхгүй. Зарим нь бараг илүү гараад сум аймгийнхаа наадамд барилдах байх. Улс хувьсгалын 100,101 жилийн түүхт ойдоо ялангуяа аймгийн цолтонууд улсын наадамдаа түлхүү барилдана гэж бодож байна. Харин сумын цолтой бөхчүүд сум аймагтаа барилдах байх. Ийм сайхан ойдоо хүч үзнэ гэдэг бөх хүн болсны аз жавшаан шүү дээ. Бөхчүүдийн чанар, чансааны тал дээр ч боломжийн. 1024 бөх барилдана гэдэг нь 512-оосоо хөнгөрч ирж байгаа учраас залуучуудаа цол авчих болов уу гэсэн бодолтой байна шүү дээ. Барьц сонгуулаад хойноос нь тэвэрдэг барьцыг манай холбоо гарч ирээд болиулсан. Энэ дагуу бөхчүүдийн мэх, бэлтгэл сургуулилт давхар сайжирч байна. Үүнээс улбаатай үзэгчдийг уйдааж, чилээхгүй сайхан барилдаанууд болж байгаад баяртай байдаг.
-Хэдэн галд хэдэн бөхчүүд бэлтгэлээ хийж байгаа вэ?
-21 аймгийн бөхчүүд бүгд бэлтгэлд гарчихсан байгаа. Манайхтай ойрхон гэхэд л Говь-Алтай,Өмнө-говь, Баян-өлгий, Сэлэнгэ аймгийн бөхчүүд байна. Ялангуяа Сүүж амралтанд уламжлалаараа маш олон бөхчүүд гардаг.
– Ингэхэд та төрийнхөө их наадамд бэлгэдлийг бодож зодоглох уу?
-Энэ тал дээр одоогоор шийдсэн юм алга. Ямар ч гэсэн бөчхүүдээ л сайн бэлтгээдхи. Долдугаар сарын 2-нд манай галын наадам болно. Энэ наадамд Х.Баян мөнх аварга ирнэ гэсэн.
-Аварга хүний хувьд асуухад зүүний манлайд ямар бөхчүүд гарах бол?
-Даян аварга Г.Өсөхбаяр, мөн Дархан аварга А.Сүхбат аварга бэлтгэлээ хийж байгаа сурагтай. Гэх мэтчилэн долоо, найман аварга гарах байх аа. Монгол үндэсний бөх эрчимтэй хөгжиж олон залуу бөх төрөн гарч байгаа. Тэднийг улсын том цолтой том бөхчүүдтэй ана мана үзэлцэж жигд сайхан ижил хэмжээнд барилдаж байгааг нь хараад бахархаж, баярлаж суудаг. Олон бөхийн дэвжээ, галууд бий. Бүг жигд бэлтгэлтэй байгаа учраас наадам сайхан болно төсөөлж байгаа. Бүх газар зуншлага сайхан байгаа учраас бөхчүүдийн сэтгэл ч хангалуун байна. Төр засгийн зүгээс өргөн дэлгэр сайхан наадам болгохын тул бүх бөхчүүдээ барилдуулахыг хичээж байгаа юм билээ.
–-Монгол түмэн үеийн үед хүчит бөхчүүдээ хүндлэн дээдэлж ирсэн. Гэтэл сүүлийн үед монгол бөхийн уламжлал, ёс жудаг алдагдаад ялангуяа түрүүлсэн бөхөөс “допинг” гэгч айхтар” зүйл илэрч ард түмнийхээ урмыг хугалдаг болоод байгаа. Допингийн шинжилгээг наадмын өмнө биш дараа нь авдаг,дүрэм журмандаа заавал ийм байдаг юм уу?
– Жил бүр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос тав давсан болон наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээнд хамруулдаг. Шинжилгээг уламжлал ёсоор БНСУ-д Олон улсын олимпын хороогоор итгэмжлэгдсэн лабораторид хийлгэдэг. Энэ шинжилгээг барилдсаны дараа авна уу гэхээс урьдчилж авч болдоггүй юм. Учир нь урьдчилаад авчихаар яг наадмаар барилдах үедээ эм тариа хэрэглэсэн бол мэдэгдэхгүй шүү дээ. Бусад спортын төрлүүд ч гэсэн барилдаан дуусангуут л шинжилгээ авдаг. Энэ жишгээр л хийгдэж байгаа юм. Сая үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдлаа. МҮБХ- ноос хэлэлцүүлэгт нь оролцож саналаа өгсөн. Манай холбооны хувьд допингийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэрлэдэг журмыг хуулиндаа ч тусгасан байгаа. Тийм учраас 100 жилээс хойш ямар нэг байдлаар допинг хэрэглэсэн тохиолдолд барилдах эрхийг нь хасахаа больж байгаа. Жүдо, чөлөөт бөхийн тамирчдаас допинг илэрвэл мөн л Олон улсын холбооноос барилдах эрхийг нь хасдаг байсан, энэ л журмаараа л явна. Тийм учраас энэ асуудлыг манай Засгийн газар, бөхийн холбоо ч мэдэхгүй,Олон улсын холбооноос арга хэмжээний бичиг нь хүрээд ирнэ. Энэ дагуу шийдвэрээ гаргаад явчихна гэсэн үг. Урьдынх шиг шүүх хуулиар явах ямар ч шаардлага байхгүй болж байгаа юм. Маргаан гараад байх ч зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл энэ жилээс допингийн асуудал нэлээд цэгцэрнэ гэж бодож байна.
-Бүх бөхчүүд барилдана гэлээ. Э.Оюунболд аварга ч мөн адил барилдахаар болсон уу?
-Шийдвэр нь гараад манай холбоон дээр бичиг нь ирсэн учраас Оюунболд аваргыг тэр л журмаар барилдуулж байгаа.100 жилийн ойгоор бүгдээрээ хүчээ үзэж сайхан барилдаж ард түмнээ баярлуулж баясгаад цаашдаа энэ журмын дагуу л явъя гэсэн бодолтой байгаа. Гэвч ийм сайхан боломж олгож байхад допинг илэрвэл ямар ч өршөөл байхгүй, олон улсын дүрмээрээ арга хэмжээгээ авахуулна. Бид энэ журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр 100 жилийн ойгоороо энэ асуудлыг цэгцэлнэ гэсэн үг. Хэл ам, хэрүүл маргаан ч дарагдана.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм3 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм3 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм3 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ