Спорт
Дэлхийд улсаа эерэгээр сурталчилж байгаа “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” нийгэмд үйлчлэх ТББ-ын IV чуулган долдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 170 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч буй аж.
Монгол Улсын иргэн хаана ажиллаж, амьдарч буйгаас үл хамаарч тэдгээр иргэдэд төр засгийн бодлого тэгш хүрэх ёстой. Хилийн чанадад байгаа иргэдэд шийдвэрлэх ёстой тулгамдсан олон томоохон асуудал байдаг. Тухайлбал, давхар иргэншлийн асуудал, сонгуульд саналаа өгөх эрхийн асуудал, боловсролын асуудал зэргийг иргэдийн санал хүсэлтийн тусламжтайгаар шийдвэрлэж, төрийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх, хүргэх чухал ач холбогдолтой юм. Тус чуулганд гадаадад ажиллаж, амьдардаг 200 гаруй иргэн оролцож байна. Зарим нь өөрсдийн цаг заваас болж ирж амжихгүй учраас цахимаар оролцох боломжийг мөн хангажээ.
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Өнгөрсөн долоо хоногт гаргасан засгийн газар, хилийн чанадад өөрийн хүсэл эрмэлзэл, авьяас, эрдэм мэдлэгээ дэлхийн олон улсад амжилттай сурталчилж байгаа иргэн болон байгууллагуудыг шагнах шийдвэр гаргасан. Энэ жилийн хувьд “THE HU” хамтлаг болон сагсчин Ш.Энхийн-Од нарыг шагнахаар шийдвэрлэсэн. Цаашид салбар харгалзахгүй жил бүр тодорхой тооны хүнийг шагнах шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.