Энтертайнмент
Баяр наадмыг зохион байгуулах ажлыг ирэх жилээс мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудал яригдаж байгаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлыг 2003 онд хуульчилсан. Ерөнхий байдлаар хуульчилсны улмаас зарим зохион байгуулалтын асуудал гарсан байдаг. Тиймээс энэ жил хуулийг шинэчлэх шаардлага байна гэж баталсан байгаа. Гол өөрчлөлт нь энэ жилдээ баяр наадмыг төрийн байгууллагуудын оролцоотой шийднэ.
Баяр наадмыг зохион байгуулах ажлыг ирэх жилээс мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бөхийн цол, хурдан морины уралдаанаас гадна сурын харваа, шагайн харвааны төрлийг албан ёсоор оруулж ирсэн. Уг харилцааг илүү тодорхой болгож өгсөн. Цаашдаа хурдан морины унаач хүүхдийн асуудал, хурдан морины уралдааны стандарттай холбоотой зүйлүүдийг оруулсан. Энэ жилийн хувьд шилжилтийн зохицуулалтаар явж байгаа. Ирэх жилүүдээс Засгийн газар хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яам тодорхой ажлууд хийсний дараа стандартын дагуу бүртгэлжүүлж уралдах асуудал яригдана” гэлээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.