Бусад
Үр тариа ачсан хөлгийг Туркт саатуулаа гэж Украины Элчин сайд мэдэгдэв
Украины үр тариа ачсан Оросын хөлгийг Туркийн гаалийнхан саатууллаа гэж Туркт суугаа Украины Элчин сайд Василий Бондар мэдэгдсэнийг “Общественное” хэвлэл дамжуулжээ. Дипломатын хэлснээр бол үр тариа ачсан хөлөг одоо Туркийн Карасу боомтын орцны орчим байгаа юм байна. Цаашид хэрхэхийг даваа гарагт шийднэ гэж Элчин сайд хэлжээ.
Хөлгийг саатуулснаа Туркийн гаалийнхан ч баталсан байна. “Асуудал байсан, одоо шалгаж байна. Одоохондоо би өөр зүйл хэлж чадахгүй” гэж Гаалийн газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж хэлсэн байна. Түүний хэлснээр бол хөлгийг хэрхэх талаар туркийн эрх баригчид ямар нэг шийдэл гаргаагүй гэнэ.
Үр тариа ачсан хөлгийг саатуулсан нь дэлхий дахины өлсгөлөн нүүрлэж байгаад Оросыг буруутгаж байгаагийн нэг хэсэг, энэ бол дээрмийн сонгодог жишээ гэж Запорож мужийн цэрэг иргэний захиргааны гишүүн Владимир Рогов РИА Новости агентлагт мэдэгджээ.
“Үүнийг зохион байгуулагчид үр тариа худалдаалахыг зохиомлоор хааж боож, үр тариа ачсан оросын хөлгийг мөрдөж эхэлж байгаагийн нэг илрэл. Үүний зэрэгцээ тэд дэлхий нийтийн өлсгөлөн нүүрлэхэд Оросыг буруутгаж, Оросыг өөрийн үр тариагаа худалдах боломжийг хаах гэж байгаа нь энэ” гэж Рогов хэлсэн байна.
Ачааны тухай
Казахстаны үндэсний “Казахстан темир жолы” /Казахстаны төмөр зам/ компани үүний өмнө оросын “Жибек жолы” хөлгийг эзэмшигчид хандаж Бердянскаас Турк руу тээвэрлэж яваа үр тарианы гарал үүслийг тодорхойлох шаардлага тавьж байсан юм.
Рейтер агентлаг бас үүний өмнө Украин улс Туркт хандаж украины үр тариаг тээвэрлэж яваа оросын далбаатай “Жибек жолы” хөлгийг саатуулан баривчлахыг хүссэн хэмээн мэдээлж байсан.
Мэдээллийн агентлагийнхаар бол Украины Гадаад хэргийн яам энэ тухайд тус хөлөг дээр 4.5 мянган тонн үр тариа байгаа гэсэн мэдээлэл өгч байжээ. Украины ерөнхий прокурорын газар ч бас зургадугаар сарын 30-нд Туркийн хууль зүйн яаманд хандаж долоон мянган тонн үр тариа ачсан хөлөг Карасу боомт руу очиж байгаа гэж захидал илгээж байсан юм байна.
Дэлхий дахины хүнсний хямрал
Орос улс Украины үр тариаг гаргахгүй хорьж, дэлхийн зах зээлд хүнсний хомсдол үүсгэх гэж байна хэмээн Өрнөдийн орнууд Оросыг нэг бус удаа буруутгаж байгаа. Москва харин энэ буруутгалыг няцааж бид украины буудайг усан боомтуудаас нь гаргахад ямар ч садаа болоогүй гэж хэлдэг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч Украины үр тариа, улаан буудайг гаргахад садаа болоогүй, хэрэв Киев боомтуудаа минажүүлээгүй бол хөлөг онгоцууд чөлөөтэй гарах байсан гэж мэдэгдсэн. Тэгээд ч үр тариагаа өөр замаар гаргаж болно шүү дээ гэж тэр хэлжээ.
Мөн Украины үр тариаг гадагш гаргахыг ингэж хааснаар дэлхий дахины эдийн засагт нэг их нөлөөлөхгүй гэсэн байна. Хамгийн гол нь дэлхий дахинд үүсээд байгаа хүнсний хямрал нь өрнөдийн орнуудын үйлдлээс болж байгаа гэжээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм22 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа