Дэлхий дахинд
Yle: Финлянд Өмнөд Карелид оросын хил дээр НАТО-гийн цэргийн бааз байгуулна
Финляндын Лаппеенранта хотын дарга Киммо Ярву өөрийн улсын Өмнөд Карелийн нутагт Оросын хилийн дэргэд НАТО-гийн цэргийн бааз байгуулах санал гаргалаа гэж Yle хэвлэл мэдээлж байна. “Нисэх буудал байгуулах тухай санал гарч байгааг би сонссон. Батлан хамгаалах хүчин үнэхээр ингэж хүсч байгаа бол энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй. Би цэргийн мэргэжилтэн биш болохоор Батлан хамгаалах хүчин, цэргийн ангиудыг байрлуулах талаар ямар нэг юм хэлж чадахгүй” гэж хотын дарга хэлжээ.
Yeni Şafak сонины сэтгүүлч Сернур Яссыкая үүний өмнө Швед, Финлянд улсууд НАТО-д элссэнээр Умард Атлантын эвсэл Калининград мужийг бүрэн бүслэн хаахад хүрнэ гэж бичиж байсан юм. Орос мэдээж үүний хариуг барихад хүрнэ.
АНУ-ын Европ дахь цэргийн оролцоо, Умард Атлантын цэргийн эвслийн дорно зүгт тэлж байгаа нь Орос-НАТО-гийн хоорондох үндсэн актыг зөрчиж байгаа хэрэг гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын 30-нд мэдэгдээд байгаа юм.