Дэлхий дахинд
WP: Ойрхи Дорнод дахь оросын өдөөн хатгалгад АНУ сэтгэл түгшиж байна
Москва Ойрхи Дорнодод өөрийн цэргийн оролцоогоо бэхжүүлэхийг оролдох болсон нь америкийн удирдлагын сэтгэлийг түгшээж байна гэж Цагаан ордны эх сурвалжаас авснаа Washington Post сонин бичсэн байна.
Оросын цэргийнхэн сүүлийн үед Ойрхи Дорнодод болж байгаа Орос, Ираны “өдөөн хатгасан” бүхий л үйлдлийн гэрч болж байна. Энэ бүс нутагт энэ хоёр орны зүгээс “нөхцөл байдлыг хурцатгасан”, “мэргэжлийн бус, тун аюултай” хэд хэдэн тохиолдол үйл явдал болсныг америкийн эрх баригчид энэ зургадугаар сард мэдэж бүртгэсэн гэж хэвлэл мэдээлжээ.
Нэг нь гэхэд л оросын цэргийн онгоцууд Сирийн агаарын орон зайд маневр хийх үеэрээ АНУ-ын нисэх хүчинд аюул учруулж, хоёр орны хооронд арай л сөргөлдөөн үүсгээгүй гэнэ.
Мөн америкийн цэргийнхний дэмжлэгээр Ат-Танфад байгуулсан цэргийн баазыг оросууд зургадугаар сард агаараас цохьсонд АНУ-ын эрх баригчид сэтгэл түгшиж байгаа гэнэ. Энэ баазаас оросын тал ердөө хагас цагийн зайтай гэж америкийн цэргийнхэн үзэж байгаа юм байна. Америкийн цэргийн бие бүрэлдхүүнээс хэн нэгэн эрсдээгүй ч Москвагийн энэ үйлдэл нь “үүний төлөө Вашингтон ямар нэг хариу үйлдэл хийхгүй, тэгэхээр энэ бүс нутагт өөрийн ноёрхлоо тогтоох” гэсэн оролдлого гэж Вашингтон үзэж байгаа юм.