Бусад
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ч.Ундрам нар БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нар өнөөдөр (2022.07.05) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, хоёр улсын хууль тогтоох байгууллагууд өнгөрсөн хугацаанд найрсаг, ойр дотно харилцаа тогтоож, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, 2022 онд Монгол, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурал, Лаосын Үндэсний Ассамблейн хамтын ажиллагааг эргэн харж, цаашид парламент хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд 2022 оны 9 дүгээр сард парламентын дарга нарын цахим уулзалт зохион байгуулах саналыг тус улсын талаас тавьсанд талархаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр, энэ уулзалтыг зохион байгуулахад миний бие Монгол-Лаосын парламентын бүлгийн даргын хувьд анхаарал тавьж ажиллахыг тэмдэглээд хоёр улс газар зүйн хувьд хол ч, төмөр замын тээврээр дамжуулан эдийн засгийн худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэх хөгжүүлэх боломжтойг онцолсон.
Түүнчлэн 60 жилийн ойн хүрээнд Лаосын Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Др.Вонсаг Пандавонг-д Монгол Улсад айлчлах урилгыг Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд гардуулж өглөө.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дэд дарга Ч.Ундрам, БНАЛАУ-ыг манай улсын хувьд Зүүн Өмнөд Ази дахь чухал түнш гэж үздэг хэмээгээд хоёр улсын найрамдалт харилцаа 60 жилийн хугацаанд нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр өргөжиж, тэр дундаа боловсролын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг тэмдэглэв. Цаашид боловсролын салбарт хоёр улсын хэл, соёл, нийгэм эдийн засгийг өргөжин бэхжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Харин Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаас Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд, хоёр улсын ард түмний олон жилийн найрсаг харилцаа өргөжин тэлж байгаад талархлаа илэрхийлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Лаосын найрамдлын нийгэмлэгтэй хамтран түүхт ойг билэгдэж Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд 60 мод тарьсан, цаашид хоёр улсын хамтын ажиллгааны хүрээнд төмөр замын тээврээр дамжуулан худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт бодит ахиц гарна гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжлэн, өргөжиж байгаад баяртай байгаагаа тодотгоод цаашид хоёр улсын нийгэм эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, худалдаа, зам тээврийн салбарт хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргаж ажиллахаа илэрхийлж байлаа гэж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм21 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ