Спорт
Урьд өмнөх наадмаар түрүү бөхчүүд ямар ямар шагнал авч байсныг сонирхуулъя

Төрийн наадамд түрүүлсэн бөхийг нутгийн зөвлөл болон дэмжигч байгууллагуудаас нь харамгүй шан харамж өгдөг. Автомашин, орон сууц, цол тэмдэг, бэлэн мөнгө, үнэт эдлэл гээд. Энэ жилийн түрүү бөхийн шагнал одоогоор нууц байна. Харин урьд өмнөх наадмаар түрүү бөхчүүд ямар ямар шагнал авч байсныг сонирхуулъя. Дашрамд дурдахад 2021 онд улсын баяр наадмыг өнжсөн тул бөхийн барилдаан болоогүй юм.
2020 оны улсын баяр наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст “Тоёота” маркийн 16 хүний суудалтай, албаны хэрэгцээнд ашиглахад тохиромжтой “HIACE” автомашин бэлэглэсэн бөгөөд үүнийгээ нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн юм. Мөн “Моннис моторс” компани “Nissan Patrol Y62” автомашин гардуулан өгсөн.
Түүнийг 2015 оны наадамд үзүүрлэх үед нутгийн зөвлөлөөс нь “Ланд Крузер-200” автомашин бэлэглэсэн бол 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа төрийн наадамд түрүүлэхэд нь “Лексус-570” автомашин, хоёр өрөө байр бэлэглэж байв.
2019 оны улсын баяр наадамд түрүүлж, аварга болоход Э.Оюунболдод “Моннис моторс” компани “Nissan Patrol Y62” автомашин, “Тоёота”-аас 90 см өндөр, 60 кг жин бүхий алт, мөнгө, эрдэнийн чулуугаас бүрдсэн цом, “Алтай констракшн” ХХК-аас 169 төгрөгийн үнэтэй, 2019 оны “Лексус RX350” автомашин тус тус бэлэглэж, цагдаагийн дэд хурандаа цол олгож байлаа. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр 20 сая төгрөг, гурван өрөө байр, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс “King Tower” хотхонд таван өрөө байр бэлэглэсэн билээ.
Харин 2015 онд түрүүлж, арслан цолонд хүрэх үед “Тоёота”-аас “Ланд Крузер-200” маркийн жийп бэлэглэсэн бий.
2018 оны улсын баяр наадмын түрүү бөх Н.Батсуурьт “Тоёота”-аас “Ланд Крузер-200” автомашин, нутгийн зөвлөлөөс нь “Infiniti QX80” автомашин тус тус бэлэглэсэн. Түүнийг 2019 онд үзүүрлэхэд нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат хоёр өрөө байр бэлэглэж байв. Харин 2014 онд анхны түрүүгээ хүртэхэд нь Химон констракшны зүгээс “Sunshine Village” хотхонд зургаан өрөө байраар цолыг нь мялаасан. Харин Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд дэд хурандаа цол олгож байлаа.
2017 оны улсын баяр наадмын түрүү бөх Ц.Содномдоржид “Тоёота”-аас “Ланд Крузер-200” автомашин, Хөвсгөл нутгийн зөвлөлөөс “Лексус-570” автомашин, “Монос групп”-ээс дөрвөн өрөө байр тус тус бэлэглэж байв. Мөн ШШГЕГ-аас дэд хурандаа цол олгосон юм.
2016 оны улсын баяр наадмын түрүү бөх Ч.Санжаадамбад уламжлал ёсоор “Тоёота”-аас “Ланд Крузер-200” автомашин, нутгийн зөвлөлөөс нь мөн “Ланд Крузер-200” автомашин тус тус бэлэглэсэн. Харин 2018 онд үзүүрлэхэд нь Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнээс хоёр өрөө байр бэлэглэж байв.
2013 оны улсын баяр наадмын түрүү бөх Г.Эрхэмбаярт Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл болон тус нутгаас төрсөн бизнесмэнүүд гурван өрөө байр, “Мерседес Бенз G500” маркийн машиныг бэлэглэсэн. Харин түүнийг 2011 оны наадмаар үзүүрлэхэд нутгийн зөвлөлөөс нь “Лексус-570” автомашинаар цолыг нь мялаасан. Үүнээс гадна Хараа нутгийнхан хүндэтгэл үзүүлж Мандал сумын ард иргэдийн бэлэг 39.999.999 төгрөг, сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 55 сая төгрөг, 121 лан мөнгө орсон иж бүрэн тоноглолтой мөнгөн эмээл хазаар ташуур морины хамт, ,”Урбан ХХК”-иас 30 сая төгрөг,”Сөүл грүпп”-ээс 10 сая төгрөг, ШШГЕГ-аас хурандаа цол, бүрэн сийлбэртэй 6 хантай гэр,”Зоос гал”-аас хурдан удмын буурал үрээгээр тус тус шагнаж урамшуулсан.
Энэ мэт бэлгийг төрийн наадмын түрүү бөхчүүд маань хүртэж байв. Гэхдээ энэ зөвхөн олон нийтэд ил зарласан бай шагналууд бөгөөд цолны мялаалга дээр нь бэлгийн хур дахин буудаг билээ.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.