Дэлхий дахинд
Моравецкий: Европын холбоо ногоон эрчим хүчээс татгалзах хэрэгтэй
Европын холбоо ногоон эрчим хүчнээс татгалзаж эрчим хүчний уламжлалт эх үүсвэр, ялангуяа нүүрсний хэрэглээнд шилжих цаг боллоо гэж Польшийн Засгийн газрын тэргүүн Матеуш Моравецкий британийн Financial Times сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ уриалсан байна. Тэр үүнийгээ нийгмийн аюулгүй байдлыг хангах, Оросын эсрэг зогсохын тулд ингэхээс өөр аргагүй гэжээ. Түүнийхээр бол ард иргэдийн сайн сайхан амьдралыг хангахын төлөө эрчим хүчний бусад эх үүсвэрүүдэд шилжих хэрэгтэй гэнэ.
Өнөөгийн нөхцөл байдыг авч үзэх юм бол эрчим хүчний уламжлалт эх үүсвэрүүдэд түр зуур шилжихээс аргагүй. Түр хугацаагаар нүүрсний хэрэглээнд шилжинэ гэдэг нь агаар мандлыг бохирдуулахгүй гэсэн үндсэн зорилгоосоо ухарч байгаа хэрэг биш, Украинд дайн зарлаад байгаа Оросын эсрэг зогсох гэсэн европын хамтын нийгэмлэгийн байр суурийг дэмжих гэсэн л хэрэг” гэж Польшийн Ерөнхий сайд онцолжээ.
Моравецки үүний өмнө Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ богино хугацаанд үр дүнгүй байна гээд Москва хязгаарлагдмал нөхцөл байдлаас “хохиролгүй гарч чаддаг” гэж байсан юм.