Дэлхий дахинд
Өнөөдөр олон улсын зэвсэг устгах өдөр
Өнөөдөр дэлхийн 175 оронд иргэд пулемёт, винтов, гар буу, бусад төрлийн галт зэвсэг эзэмших эрх эдэлдэг байна. Эдний эхний долоод нь АНУ, Канад, Йемен, Сири, Черногор, Финлянд, Исланд улсуд ордог гэнэ. Иргэд зэвсэг худалдан авах, хадгалах, авч явах нь энэ болоод бусад орнуудад аюулгүй байдлаа хангах, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хүний суурь эрхэд хамаардаг байна. Харин ард иргэд зэвсэг эзэмших нь зэвсгийн хууль бус наймаа, хүчирхийлэл, гэмт хэрэг өсөх нэг шалтгаан болдог. Үүнээс үүдээд НҮБ-ын санаачлагаар 2001 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг зэвсэг устгах International Gun Destruction Day өдөр болгон тэмлэглэж ирсэн байна. Судалгаагаар дэлхий дахинаа эргэлдэж байгаа зэвсгийн эргэлтийн 50 хувь нь хууль бус байдаг гэжээ. Өнөөдөр манай гаргийн 640 сая хүний гар дээр ямар нэгэн галт зэвсэг байдаг гэсэн судалгаа байдаг бол жил бүр 30 мянган хүн галт зэвсгийн улмаас амиа алддаг байна.