Дэлхий дахинд
Коронавирусын «Кентавр» хувилбар орост илэрлээ
Коронавирусын “Омикрон” BA.2.75 Centaurus («Кентавр») хувилбар ОХУ-ын нийслэл Москва хотын таван иргэнээс илэрлээ гэж ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албаны хэвлэлийн алба долдугаар сарын 19-нд албан ёсоор мэдээлсэн байна. Энэ хувилбар өмнө нь Дани, Канад, Шинэ Зеланд, АНУ, Нидерланд улсуудад илэрлээ хэмээн мэдээлж байсан юм.
Коронавирусээр өвчлөгсөд 570 саяд хүрлээ
Энэ долдугаар сарын 20-ны байдлаар дэлхий дахинаа коронавиурсын халдвар авч өвчилсөн хүний тоо 569 834 452 болсон байна. Онлайн статистикийн Oxu.Az албаны мэдээлснээр бол сүүлийн нэг хоногт манай гаргийн 1 166 321 хүн энэ цар тахлын халдвар шинээр авчээ.
Цар тахал дэлгэрч эхэлснээс хойш дэлхийн 6 391 948 хүн энэ өвчнөөр нас барсан бол 540 942 082 хүн халдвар авсан ч эдгэрсэн байна.
Хамгийн олон хүн өвчилсөн улсаар АНУ (91 529 862), хоёрдугаарт Энэтхэг (43 800 251), гуравдугаарт Бразил (33 398 040), Франц (33 168 499) Герман (29 994 679) улсууд орж байна.
Энэтхэгт анх илэрсэн коронавирусын “Омикрон” BA.2.75 Centaurus («Кентавр») хувилбарыг бусад хувилбаруудаасаа илүү аюултай гэж “Ura. ru” хэвлэлд бичиж байна.