Дэлхий дахинд
Шри-Ланкийн парламент шинэ ерөнхийлөгчөө сонгож байна
Дефолт зарлаад эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Шри-Ланкад хамгийн сүүлд болсон засгийн газрын эсрэг жагсаал цуглааны дараа улс төрийн намуудын удирдагчид зөвлөлдөөд Ерөнхийлөгчийн сонгуулийг долдугаар сарын 20-нд явуулахаар болсон юм.
Тус улсын Ерөнхийлөгч Готабай Раджапакс өөрийн нь эсрэг жагсаал цуглааны улмаас эх орноосоо зугтан гарч төрийн тэргүүний үүргийг Ерөнхий сайд Ранил Викрамасингхе гүцэтгэж байсан юм. Парламентын гишүүд түүнийг төрийн тэргүүн болгохоор нэр дэвшүүлсэн ч эсэргүүцэгчид бас л дэмжихгүй байгаа юм.
Түүнтэй сөрөгч хүнийхний дэмжиж байгаа Дуллас Алахапперум гэдэг хүчтэй өрсөлдөгч өрсөлдөх юм байна.
Одоо шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь өмнөх тэргүүн Готобай Ражапаксын бүрэн эрхийн хугацаа дуусах 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр Шри-Ланка эдийн засгийн гүн хямралд орж дампуурлаа зарлан, хүнс, шатахуун, хүн амын эн тэргүүний хэрэгцээт бараа бүтээгдхүүнээр гачигдаж байгаа юм. Энэ бүхэнд олон нийт тус улсыг бараг 20 жил удирдаж байгаа Ражапаксын гэр бүлийг буруутгаж байна.