Энтертайнмент
Монгол, Япон хоёр улсын бүжгийн “Сүүн зам” наадам энэ сарын 22-нд төв талбайд болно

Монгол, Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан “Сүүн зам” наадмыг зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн төв талбайд наймдугаар сарын 22-нд болох уг наадмын үеэр 40 гаруй асар засаж, япон хоолны өдөрлөг, хоёр улсын гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, бие хамгаалах урлагийн үзүүлбэр зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм байна. Арга хэмжээ 09:00-23:00 хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид нь мэдэээллээ.
Тус наадмын зохион байгуулагч Д.Болор-Эрдэнэ “Энэ жил Монгол болон Япон улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ болж буйн нэг нь хоёр улсын бүжгийн наадам бөгөөд анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнийг санаачлагч, ивээн тэтгэгч нь Япон улсын Токүшима мужийн өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ. Энэ хүний санаачилгаар “Сүүн зам” хэмээх бүжгийн урлагийн наадмыг “Хүн” гэр театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Наадамд Япон улсаас 170 зочин ирнэ. Тэдний 40 орчим нь хотын захирагч, парламентын гишүүн зэрэг албан тушаалтан байх юм. Түүнчлэн Японы дөрвөн хотоос нэгдсэн 70 гаруй бүжигчин ирнэ. Харин Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын нийт 460 гаруй хүн оролцоно” гэв.
Харин СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар “Монгол болон Япон улс нь бүжгийн гайхамшигт соёлтой ард түмэн. Хоёр улсын найрамдалт харилцааг бүжгийн гайхамшгаар илтгэн харуулахыг зорьж байна. Наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль болон “Хүн” театр зэрэг олон байгууллагын уран бүтээлчид оролцох юм. Бид хамтдаа бүжгийн урлагаар дамжуулан хувцасны соёл, хөгжмийн гайхамшиг, бүжгийн яруу тансаг хөдөлгөөнийг харуулахыг зорьж байна” гэж хэлэв.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ