Энтертайнмент
Харвардын их сургууль маш сонирхолтой бас урт судалгаа хийжээ.

Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ.
Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.
Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.
Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.
Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!
80 наснаас хойших хүний эрүүл мэнд ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.
Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг. Эдгээр нь бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs); гоозүйн хэрэгцээ (aesthetic needs); бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs). Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.
Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.
Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:
Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал
Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх
Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог
Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй
Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал
Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.
Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаарай.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ