Дэлхий дахинд
Путин: Пелосийн Тайваньд хийсэн айлчлал нь урьдаас төлөвлөсөн өдөөн хатгалга
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдйин танхимын спикер Нэнси Пелосийн Тайваньд хийсэн адал явдалт аялал нь урьдаас төлөвлөсөн өдөөн хатгалга гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн олон улсын бага хурлын зочид төлөөлөгчдөд илгээсэн өөрийн илгээлтдээ мэдэгдсэн байна.
Путин “Саяхан АНУ дахиад Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлыг хурцатгахаар гал дээр тос нэмэх оролдлого хийлээ. Тайванийн асуудлаар Америкийн үйлдэл нь зөвхөн хариуцлагагүй улстөрчдийн айлчлал төдийгүй, харин бүрэн төлөвлөсөн АНУ-ын дэлхий дахин болон бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэх, олон улсын өмнө өөрийн хүлээсэн үүргээ умартаж, бусад улс орны тусгаар тогтнолыг үл хүндэтгэж байгаа стратеги бодлогын нэг хэсэг юм. Энэ бүхнийг урьдаас нарийн төлөвлөсөн өдөөн хатгалга гэж үзэж байна” хэмээн хэлжээ.
“Мэдээж барууны улстөрч, элитүүд ажилгүйдэл, амьжиргааны түвшний уналт, ядуурал, зэрэг нийгэм эдийн засгийн хурц тулгамдсан асуудлуудаас өөрийн иргэдийн анхаарлыг холдуулж Орос, Хятад зэрэг бусад орны зүг хандуулж байгаа хэрэг” гэж Путин онцолжээ.