Дэлхий дахинд
Reuters: Мьянмад Аун Сан Су Чиг зургаан жил хорих ялаар шийтгэлээ
Мьянманы шүүхээс тус улсын Төрийн зөвлөлийн дарга асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чиг авлигын хэргийн улмаас дөрвөн жил эрх чөлөөг нь хасч хорих ялаар шийтгэлээ хэмээн Reuters агентлаг эх сурвалжаас авснаа даваа гарагт дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол 77 настай улстөрчийг эрүүл мэнд, боловсролыг санхүүжүүлэх зориулалттай сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэж буруутгасан байна. Ийм шинэ ял оноосноор улстөрч нийтдээ 11 жил шоронд хоригдох болж байгаа юм.
Мьяманы үндсэн хуульд армийг гол баталгаа хэмээн заасныг үндэслэн цэргийнхэн 2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж иргэний засгийн газрыг түлхэн унагааж засгийн эрхэнд гарсан.
Тэд 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн үеэр Ардчиллын төлөөх үндэсний лиг их хэмжээний луйвар хийсэн хэмээн зарлаж энэ намын дарга Аун Сан Су Чиг гэрийн хорионд байлгаж, улмаар хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Хэрэв бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ. Цэргийнхний хэлээд байгаа бүх буруу нь нотлогдвол Нобелийн шагналт улстөрч бүх насаараа хоригдох юм байна.