Дэлхий дахинд
Даруу төрх, уянгалаг хоолойт Жа Гэнцуо
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд Төвөд үндэстний дуучин охин ихээхэн дуулиан, шуугиан болоод буй. Харахад монголжуу төрхтэй, улаан хацартай, газар шүргэсэн урт хар сүлжсэн гэзэгтэй түүнийг Жа Гэнцуо гэдэг.
Тэрбээр төрөлх хэлээрээ бус англи хэлээр дэлхийд алдар нэр нь аль хэдийн түгсэн оддын уран бүтээлүүдийг чадварлагаар дуулж олон сая үзэгчидтэй болоод байгаа юм. Ингээд түүний тухай мэдээллүүдийг хүргэвэл тэрбээр Сычуань мужийн Аба хошууны Төвөд хүн. Ерөнхийдөө “YUOTUBE” хуудсанд дуулж байгаа богино бичлэгүүдээ 2019 оноос хийж эхэлсэн ба дуулсан бичлэгээ хийж эхлээд хэд хоногийн дотор өөрийг нь сонсдог баггүй үзэгчидтэй болж чаджээ. Нийтийн сүлжээнд төвөдөөр биш англиар дуулж байгаа нь олонд танигдах онцгой шалтгаан болсон. Үзэгчид нь түүнийг “Трактор шиг дүр төрхтэй ч феррари шиг дуу хоолойтой” хэмээн ярьдаг гэнэ. Нөгөө талаас түүнийг гадаад үзэмжээр нь доромжлон, гутаах үзэгдэл, төвөдөөр биш юмаа гэхэд Хятадаар дуулах ёстой гэх шүүмжлэл түүнд ихээр ирдэг болжээ. Улмаар мэргэжлийн урлагийн сургуульд суралцаж дэлхийд алдартай дуучин болох мөрөөдөлтэй юм. Мөн үсээ байнга сүлжих дуртай гэнэ.