Дэлхий дахинд
Австрийн Гадаад хэргийн яам ОХУ-ын байнгын төлөөлөгчийг дууджээ
Венад суугаа Оросын олон улсын байгууллага дахь байнгын төлөөлөгч Михаил Ульяновыг Украины тухай хэлсэн үгийнх нь төлөө Австрийн Гадаад хэргийн яам дуудлаа гэж тус яам өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Михаил Ульянов АНУ-аас ээлжит цэргийн тусламж үзүүлсэнд талархаж байгагаа илэрхийлсэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн бичвэрийн доор Twitterт «No mercy to the Ukrainian population!», “Украины хүн амтай харилцахад ямар ч өрөвдөх сэтгэл хэрэггүй” гэж бичсэн юм байна.
Харин Ульянов “Энэ тайлбар нь / Ульяновын твиттер хуудсанд бичсэн / жигшүүртэй бөгөөд огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байж болно. Тэр нь надтай, миний үгтэй ямар ч хамаагүй. Украинд суртал ухуулгын ийм бохир арга хэрэглэж байгаа нь харамсалтай” гэж РИА Новости агентлагт ярьжээ.
Австрийн Гадаад хэргийн яам “Оросын байнгын төлөөлөгчийн үг нь хүмүүнлэг бус” гэж мэдэгдээд байгаа юм. Үүний өмнө Михаил Ульянов оросын цэргийг Запорожийн атомын цахилгаан станцаас гаргахыг шаардсан баримт бичигт гарын үсэг зурсан 42 орныг бас буруутган шүүмжилж байсан юм байна.