Дэлхий дахинд
LiveScience: Үлэг гүрэвүүдийг хөнөөсөн сүүлт одны ул мөрийг оллоо
Их Британийн газар хөдлөл судлаачид Баруун Африкийн эрэг орчмын далайн ёроолоос үлэг гүрвэлийг бөөнөөр нь хөнөөх үндэс болсон байж мэдэх асар том сүүлт одны ул мөр олж илрүүлсэн байна. Есөн км-ийн диаметртэй энэ тогоо нь сүүлт одны хүчтэй унахад үүдсэн гээд энэ нь 66 сая жилийн өмнө болсон явдал гэжээ. Энэ тогоог эмдэмтэд Надир гэж нэрлэсэн байна.
Цаг хугацааны хувьд өмнө нь олдсон алдарт Чикшулуб тогоотой давхцаж байгаа юм байна. Нийт 20 км диаметртэй энэ тогоо үүсгэсэн сүүлт од нь асар том цунами үүсгэж үүнээс үүдэн үлэг гүрвэлүүд амь үрэгдсэн гэж үздэг. Эрдэмтэд Надирыг үүсгэсэн сүүлт од нь Чикшулубын сүүлт одны хэлтэрхий байх гэж үзэж байна. Эдгээр сүүлт од нь үлэг гүрвэлүүдийн мөхөх эхлэл болсон хэдий ч эртний энэ амьтдын оргүй мөхөж үгүй болох нь хүчтэй газар хөдлөлтой холбоотой гэж байгаа юм.