Дэлхий дахинд
Долоо хоногт дэлхий даяар коронавирусын 5 сая гаруй тохиолдол илэрлээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусын 5,3 сая тохиолдол бүртгэгдсэн нь өмнө долоо хоногийнхоо үзүүлэлтээс 0,2 саяар цөөн байлаа гэж ТАСС агентлаг мэдээллээ. Коронавирусны шинэ халдварын тохиолдол дөрвөн долоо хоног дараалан буурч байгаа нь энэ юм байна. Энэ долоо хоногт харин цар тахлын улмаас 17,2 мянган хүн нас барсан нь өмнөх долоо хоногоос 2,2 мянган тохиолдлоор их байна.
Өвчлөл буурсаар
Өнгөрөгч долдугаар сард өвчлөл дээд хэмжээндээ хүрч байсан Европын орнуудад ч коронавирусын тархалт буурсаар байна. Германд гэхэд л хоногт 50 мянга хүрэхгүй тохиолдол илэрч байгаа нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтийн 25 хувь л болж байна. Итали, Францад ч гэсэн өдөр тутам 20 мянга орчим тохиолдол илэрч байгаа нь өмнөх долоо хоногийн түвшиндээ байна. Испанид бол халдварын тохиолдол өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын түвшинд хүртлээ буурчээ.
Халдварын тохиолдол Латин Америкийн орнуудад ч буурсаар байна. Мексикт халдварын тархалт сүүлийн долоо хоногт 1,5 дахин буурчээ. Эндл өнөөдөр хоногт 10 мянган тохиолдол л бүртгэгдэж байгаа юм байна. Перуд өвчлөл долоо хоногт гуравны нэг хуваир бууоч хоногт зургаан мянган тохиолдол болжээ. Колумбад ч гэсэнэнэ оны эхнээс анх удаагаа хоногт нэг мянган тохиолдол бүртгэгдсэн байна.
Хаана өсч байна
Харин Азийн орнуудад өвчлөл өссөөр байна. Өмнөд Солонгост гэхэд л долоо хоногт өвчлөгсдийн тоо 140 хувь болж дөрөвдүгээр сараас хойш дахиад л 170 мянган хүн өвчлөөд байна. Хоногт COVID19-ийн халдвар авагсдынхаа тоогоор Япон дэлхийд тэргүүлж, хоногт 260 мянган хүн өвчилж халдвар эхэлснээс хойш дээд хэмжээнд хүрээд байна. Орост ч гэсэн долоо хоногт халдвар авсан хүний нь тоо өмнөх долоо хоногоосоо 40 хувь илүү байна.
Нас баралт
Коронавирусын өвчлөлөөр нас барах явдал дэлхий дахинаа сүүлийн таван долоо хоногт дээд хэмжээнд байсаар байна. Японд гэхэд л долоо хоногт 1,5 мянган хүн нас барсан нь өмнөх долоо хоногоосоо 70 хувь илүү байна. Гэхдээ нас баралт хамгийн их байгаа АНУ-д долоо хоногт хоёр мянган хүн энэ өвчний улмаас амь алджээ. Бразильд энэ үзүүлэлт нэг мянга орчим байна. Орост ч гэсэн нас баралтын тоо долдугаар сараас хойш эргээд өсч долоо хоногт 435 хүн коронавиурсын улмаас амь алджээ.