Дэлхий дахинд
ЮНИСЕФ: Украин дахь дайны явцад 1000 орчим хүүхэд алагдаж шархадсан
cursorinfo.co.il: Наймдугаар сарын 22. Оросын зэвсэгт хүчин Украины газар нутагт довтолж өргөн хэмжээний дайн өдөөснөөс хойш зургаан сарын хугацаанд мянган хүүхэд амь үрэгдэж, шархадсан, энэ бол баримтжуулсан мэдээлэл, бодит тоо үүнээс ч их байж мэднэ гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел хэлснийг НҮБ-йын хэвлэлийн алба дамжуулсан байна.
Энэ дайны явцад хамгийн багаар бодоход 972 хүүхэд алагдаж шархадсан нь албан ёсоор батлагдаж байна гэж Рассел хэлжээ. Энэ бол хоногт дунджаар таван хүүхэд амь үрэгдэж байна гэсэн үг. Амь үрэгдэж, шархдаж байгаа хүүхдийн ихэнх нь тэсрэх бодист өртөж байна. Үүний зэрэгцээ Украины бараг бүх хүүхэд дайны хор уршгийг амсч, гэр бүл нь салж, эцэг эх нь амь үрэгдэж, бэлгийн дарамт, харгислалд өртөж, хүний наймааны золиос болж байна гэж Рассел онцолжээ.
Оросын цэргийн ажиллагаа боловсролын салбарт асар их хохирол учруулж украин багачуудын сурах боловсрох эрхийг зөрчиж байна, оросын довтолгоонд украины зургаан сургуулийн нэг нь өртөн эвдэрч сүйдсэн юм уу, бүрэн нурсан гэнэ.
Үүнээс гадна оросууд украины хүүхэд, эмэгтэйчүүдийн хууран мэхэлж өөрийнхөө нутагт шилжүүлэн аваачиж байна. Украины ерөнхий прокурорын газрын өмнө нь мэдээлж байснаар бол оросууд украины насанд хүрээгүй 260 мянган хүүхдийг хулгайлан өөрийн нутагт аваачсан гэдэг.