Дэлхий дахинд
Оросууд Украины дайнд нэг өдөрт хэдий зардал гаргаж байна вэ
Оросын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахдаа нэг өдөрт ойролцоогор 400 сая ам.доллар зарцуулж байна, хамгийн их өртөгтэй зардал нь пуужин, сум бол, хамгийн хямд зардалтай нь цэргийн албан хаагч гэж Forbes сэтгүүлд бичжээ.
Дайнд оролцож байгаа оросын нэг цэрэг хоногт 200 ам.долларын зардал гаргаж байгаа юм байна. Тэгэхээр Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд нь 100 мянган цэрэг оролцон байлдаж байгаа гэвэл цэргийн бие бүрэлдхүүний нийт зардал нь хоногт 20 сая ам.доллар болж байна. Алагдаж, шархадсан дайчдад олгох нөхөн төлбөртөө ОХУ өдөрт 50 сая ам.доллар зарцуулж байгаа гэнэ.
ОХУ-ын зэвсэгт хүчний хамгийн их зардал нь пуужин, сум хэрэгсэлд гарч байна. Оросын арми хоногт ойролцоогоор 1000 ам.долларын үнэ бүхий 50 мянга орчим сум хэрэглэж байна. Оросын цэрэг хоногт дунджаар 20 пуужин харваж байгаа, нэг пуужингийн үнэ дунджаар гурван сая ам.доллар. Танк, нисэх хүчин, цэргийн бусад техник ч асар их хохирол дагуулж байна. Орос украины фронтод хоногт 60 сая ам.долларын үнэ бүхий нисэх онгоц, нисдэг тэргээ алдаж байгаа бол 40 сая ам.доллараар үнэлэгдэх танк, хуягт машинаа устгуулж байна.
Украинчууд оросын хамгийн өндөр буюу 760 сая ам.долларын үнэтэй “Москва” хөлгийг Хар тэнгист живүүлчихсэн.
Ингэж тооцохоор Оросууд Украинд явуулж байгаа цэргийн ажиллагаа үргэлжилсэн зургаан сарын хугацаанд нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа юм байна. Үүний зэрэгцээ цэргийн ажиллагааг дэмжихээр ар талдаа өдөрт 50-100 сая ам.доллар зарцуулж байгаа гэсэн мэдээлэл бий.