Дэлхий дахинд
Зеленский: Крымыг “ямар ч хэрэгслээр хамаагүй” эргүүлж авах болно
Киев ямар ч хэрэгслээр хамаагүй Крымыг хяналтдаа эргүүлж авна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 23-нд болсон “Крымын платформ” уулзалт дээр мэдэгдсэн байна. “Крым бол манай газар нутаг, ийм болохоор бид түүнийг ашиглаж болох ямар ч арга замаар хамаагүй эргүүлэн авах болно. Үүнийг аль нэг бусад улс орны заавар зөвлөгөөгүйгээр бид өөрсдөө шийдэх болно” гэж түүний хэлснийг Reuters агентлаг иш татжээ.
Владимир Зеленский сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ Украин гал зогсоох дэглэмд шилжихэд бэлэн биш байгаа болохоор манай цэрэг байгаа тэр газарт нөхцөл байдал тогтворжих болоогүй гэсэн байна. Украины армийг Крымд цохилт өгөхдөө америкийн зэвсэг ашиглахыг АНУ зөвшөөрсөн нь наймдугаар сарын 17-нд тодорхой болсон юм. Вашигтон ч Крымын хойгийг Украины газар нутаг гэж үзсээр байгаа юм.
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк британийн The Guardian сонинд ярилцлага өгөхдөө Киев Крымын гүүрийг дэлбэлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бол энэ гүүр “хууль бус бүтээн байгуулалт” гэнэ. Подоляк бас энэ гүүр цэргийн чухал ач холбогдолтой байгууламж гэжээ.
Өнгөрсөн зургадугаар сард Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Лондон, Киев хэлэлцээр хийх үеэрээ Крымын гүүрийг дэлбэлэх төлөвлөгөөний талаар хэлэлцсэн гэж Украины парламент Дээд Радагийн депутат Алексей Гончаренко наймдугаар сарын15-нд бас мэдэгдсэн байна.
Оросын Олон улсын асуудлаарх зөвлөлийн тэргүүн Андрей Кортунов зургадугаар сарын 1-нд “Известия” сонинд ярилцлага өгөхдөө америкчууд Киевт шуурган галын тийрэлтэт систем HIMARS нийлүүлсэн нь ноцтой шийдвэр гэж хэлж байсан юм. Тэрбээр украины арми оросын нутагт цохилт өгөхгүй байгаа ч америкийн HIMARS системтэй болсноор цаашид нөхцөл байдлыг улам хурцатгах эрсдэл өсөн нэмэгдэж байна гэжээ.
Киевийн зүгээс Крымын гүүрт цохилт өгнө гэсэн яриа хоёрдугаар сарын 24-нд ОХУ-аас Донбассыг хамгаалах нэрээр Украин руу цэргийн тусгай ажиллагаа явуулж эхлэхтэй зэрэг гарч ирсэн юм. Харин хоёрдугаар сарын дундуур тухайн бүс нутагт нөхцөл байдал хурцдаад ирэхэд ийм шийдвэр гаргасан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.