Дэлхий дахинд
Терроризмыг дэмжигч хэмээсэн Небензийн буруутгалыг Прага няцаав
Оросын улстөрч Дарья Дугинагийн амь насыг хөнөөсөн талаар Чехийн Батлан хамгаалахын сайд Яна Черноховагийн хэлсэн үгийг ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя тайлбарлахдаа Чех улс терроризмыг дэмжиж байна гэжээ. Терроризмыг дэмжигч хэмээсэн Оросын энэ буруутгалыг Чехийн Ерөнхий сайд Петр Фиала няцааж наймдугаар сарын 23-нд мэдэгдэл хийсэн байна.
“Оросын хэн нэг төлөөлөгч Яна Черноховаг терроризмыг дэмжигч хэмээн буруутгасан нь дээд зэргийн доромжлол гэж үзэхээс аргагүй” гэж Фиала хэлснийг České Noviny хэвлэл иш татжээ.
Оросын дипломат Небензя Дарья Дугинагийн аллагыг авч хэлэлцэхийг НҮБ-д уриалаад, үүний төлөө украины террористууд, болон “аль болох олон орос хүнийг хөнөөх” гэсэн Киевийн дэглэмийг дэмжиж байгаа өрнөдийн орнууд хариуцлага хүлээх ёстой гэсэн юм.
Дарья Дугина гэгч нь Москва мужийн Захарово тогсгонд болсон утгазохиол-хөгжмийн “Уламжлал” наадамд оролцоод Москва руу буцаж явахдаа машин нь дэлбэрч амь үрэгдсэн юм. Оросууд үүнийг украины тусгай албанд бэлтгэгдсэн украины иргэн Наталья Вовк үйлдсэн гэж таамаглан шалгаж байгаа юм байна. Аллага болох өдөр Вовк “Уламжлал” наадам болсон газарт байжээ.