Бусад
Цусны өтгөрөл гэж юу вэ? Хэрхэн сэргийлэх тухай

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.
Жишээ нь, дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.
Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ?
Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж зүрхний шигдээс, тархины цус харвалт,уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.
Мөн таргалалт , чихрийн шижин, цусны зарим өвчний үед цус өтгөрдөг. Цус өтгөрснөөс артерийн даралт ихсэх, зүрхний титэм судас хатуурах бөөрний сувганцар-түүдгэнцэрт нөлөөлж, бөөрний -түүдгэнцрийн үрэвсэл дагалдах зүй тогтолтой
Цус өтгөрөлтийн шалтгаан
Хүний тав тух алдагдах, даарах, удаан зогсох, хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, хордлого авах, ханиад хүрэх хоолой өвдөх, хатиг гарах зэрэг олон янзын шалтгаантай байдаг.
Шинж тэмдэг үр дагавар
- Толгой эргэх/өвдөх
- Арьс загатнах
- Эрч хүчгүй болох
- Амьсгалахад хүндрэл учрах
- Хараа муудах
- Цусны даралт ихсэх
Өтгөн цус байгаа нь хүний \u200b\u200b биед байгаа олон эрхтний үйл ажиллагааны доголдол юм. Жишээлбэл, цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас болж үүсдэг уушигны цооролт; судасны тромбоз ба улмаар зүрхний шигдээс, цус харвалт. Тиймээс өтгөн цусны шалтгааныг цаг хугацаанд нь оношлох хэрэгтэй.
Цус шингэлэх арга
1-р арга: Нимбэг
Цусаа цэвэрлэхийн тулд 900 гр жүржийн шүүс, 900 гр усан үзмийн шүүс, 200 гр нимбэгний шүүс, хоёр литр буцалгасан устай бэлтгэж тавина. Тэгээд өглөө босоод клизм тавиад туулгагч давс нэг хоолны халбагыг уусгасан нэг стакан ус ууна. Дараа нь саун, душ, ваннад сууж хүчтэй хөлрөх хэрэгтэй. Үүний дараа буцалгасан ус болон жимсний шүүс бүхий дөрвөн литр шингэнээ 30 минут тутамд уусаар дуусгана. Гурван хоног энэ маягаар хоол идэхгүй зөвхөн жимсний шүүс, ус ууна. Ийм цэвэрлэгээг эхний жилд дөрвөн удаа, дараагийн жилд нь нэг удаа хийвэл таны цус маш үр дүнтэй цэвэрлэгдэх болно.
2-арга: Зуун наст
Та зуун настын ханд болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр цусны эрүүл мэндээ сахих боломжтой.
- Зуун наст нь цусыг шингэлж, өтгөрлийг багасгадаг учраас цус харвалт, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна.
- Цусны хүчилтөрөгчийн агууламжийг сайжруулна.
- Исэлдэлтийн улмаас үүсэх гэмтлээс бие махбодыг хамгаална.
- Бие махбодын хүчилшилтийг бууруулж, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана
- Биеийг аминдэм, эрдэс, ургамлын гаралтай шим тэжээлийн бодисуудаар хангана
- Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн тэсвэрт чанарыг сайжруулна
- Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгана
3-р арга: Хануур,төөнүүр, хануур хорхойн эмчилгээ цус шингэлж, үрэвсэл намдаана.
Хүний цус өтгөрөлт сэм сэмхэн хүнийг доройтуулдаг. Хоёр хөлийн эрээн булчин өвдөх, чинэрэх, шөрмөс татах, ууц нуруу, түнх, гуя, өвдөг чинэрч өвдөх, толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж байдаг.
Цус шингэрүүлэх хүнс
Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий, тухайлбал хоолны цэсээ жаахан өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж сур. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу. Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй. Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Та мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.
Цус шингэрүүлэх хүнс гэж бий. Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа. Дээр дурдсан хүнсний жагсаалтаас ядаж 2-3 нь өдөр бүр таны хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг11 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ