Дэлхий дахинд
Герман улс Украинд хэдий л хэрэгтэй байна, төдий тусламж үзүүлнэ
Украинд хэдий л тусламж дэмжлэг хэрэгтэй байна, манай улс төдий хэмжээгээр тусална гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Bild am Sonntag хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсныг Reuters агентлаг дамжуулжээ. “Бид хүнд зэвсэглэл нийлүүлнэ. Украинчууд аль болох түргэн нийлүүлээч гэж хүсч байгааг би ойлгож байна. Гэхдээ хамгийн их хэрэгцээтэй байгаа олон тооны ажиллагаатай, орчин үеийн системүүд манайд өнөөдөртөө алга” гэж тэр хэлсэн байна.
Сайд бас цэргийн аж үйлдвэрийнхэн одоо шууд л Киевт зориулан үйлдвэрлэлээ явуулж байна. Украинд шаардлагатай байгаа шинэ хүнд техникийг Герман ирэх зун гэхэд бэлэн болгож гаргана гэж Бербок онцолжээ. “Украин улс манай эрх чөлөө, манай энх тайван байдлыг хамгаалж байгаа, бид тэднийг эд материал, цэргийн замаар дэмжих болно, энэ бол өнөөдөртөө зайлшгүй зүйл” гэж Бербок үгээ төгсгөжээ.
Герман улс Украинд оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг нийлүүлэхгүй гэж Германы канцлер Олаф Шольц үүний өмнө мэдэгдэж байсан юм. Энэ нь сөргөлдөөнийг хурцатгахыг хүсэхгүй байгаатай холбоотой гэж тэр хэлжээ.