Дэлхий дахинд
Эрчим хүчний үнэ өссөн нь Европт хувьсгал гарахад хүргэх юм биш биз
Европ даяар эрчим хүчний үнэ эрчимтэй өсч байгаа нь Европт хувьсгал гарч, Чехийн улстөрийн тогтолцоонд муугаар нөлөөлж мэднэ гэж БНЧехУ-ын Хуульзүйн сайд Павел Блажек хэлснийг iDNES.cz сайт мэдээлсэн байна.
Сайдын хэлснээр бол өнөөгийн нийгэм улс төрийн хүрээнд бий болоод байгаа нөхцөл байдал нь 1989 оноос хойш тохиож байгаагүй тийм хурцадмал байдалд хүрээд байгаа гэнэ. “Засгийн газар хэрвээ эрчим хүчний хямралыг шийдвэрлэж чадахгүй бол энэ засгийн газар удаан тэсэхгүй. Европын хэмжээнд шийдэл олохгүй бол, Европын холбоо ч ийм байдлаараа үлдэхэд бэрх болно” гэж сайд анхааруулжээ.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала бас үүний өмнө Чех улс Европын холбоог даргалж байгаагийн хувьд гишүүн улсуудын эрчим хүчний сайдуудын яаралтай хуралдаан зарлаж байна. Уулзалтаар эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг тогтворжуулах шуурхай арга хэмжээний талаар тодорхой хэлэлцэнэ” гэж байсан юм.
Европт нэг шоо метр байгалийн хийн үнэ 3500 ам.долларт ойртож байгаа юм. Энэ нь оросын байгалийн хий дамжуулах “Умардын урсгал” хоолойг ашиглалтад оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулж байгаатай холбоотой юм.