Дэлхий дахинд
Ойрын үед польшид хүнсний хямрал нүүрлэж мэднэ гэж анхааруулав
Польшид байгалийн хийний үнэ хэт өссөнөөр ойрын үед хүнсний хямралд хүргэж магадгүй болоод байна гэж Wiadomości сонинд бичсэн байна. Тус улсад нүүрс ус төрөгчийн үнэ өссөнөөс болоод хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэдэг олон байгууллагын үйлдвэрлэл хумигдахад хүрээд байна гэж хэвлэл онцолжээ.
Grupa Azoty компани гэхэд л бордоо болон, хуванцар хийхэд ордог түүхий эдийн үйлдвэрлэлээ зогсоосон бол Capital группт багтдаг химийн завод аммиакийн үйлдвэрлэлээ 10 хувиар танасан байна.
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдхүүн үйлдвэрлэхэд шаардагддаг нүүрс хүчлийн хийгээр гачигдаж эхэлжээ. Энэ бүхний улмаас хоёр гурван долоо хоногийн дараа гэхэд дэлгүүрийн лангуун дээрээс мах, сүүн бүтээгдхүүн, бусад бараа алга болж магадгүй гэж Wiadomości сонин бичжээ.
Польшийн түлш шатахууны ORLEN концерн энэ 2022 оны байдлаар байгалийн хийн үнэ гурав дахин өсч магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан юм. Эрчим хүчний үнэ ч 2,6 дахин өснө гэж байна.
Польшийн PGNiG концерн төлбөрөө рублиэр хийхгүй гэснээс болоод Оросын “Газпром” концерн дөрөвдүгээр сарын 27-ноос тус улсад байгалийн хий экспортлохоо зогсоосон юм.
Польш үүнээс өмнө “Ямал — Европ” хийн хоолойгоор дамжуулан Оросоос жилдээ 10 тэрбум хүртэл шоо метр байгалийн хий авдаг байсан юм. Гэхдээ польшийн эрх баригчид энэ хэрэгцээгээ норвегийн Baltic Pipe хийн хоолойгоор авах хийгээр нөхнө гэж найдаж байна.
ОХУ-аас украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараанаас Өрнөдийн орнууд Москвад дарамт үзүүлэн хориг тавьж үүнийгээ улам чангатгаж эхэлсэн. Оросуудын активыг царцааж, оросоос эрчим хүч худалдан авахгүй байхыг уриалсаар байгаа. Энэ нь АНУ болон Европын орнуудад эргээд хүндээр тусч хүнс, түлш шатахууны үнэ өсөхөд хүргээд байна.
Европын зах зээл өнгөрөгч онд мөн л байгалийн хийн бэрхшээлтэй тулгарч байсан. Үүнийг шинжээчид үндсэн нийлүүлэгчийн саналыг хүлээж аваагүйгээс европын хийн агуулах дүүрэн биш байсан, тэгээд ч Азид байгалийн хийн эрэлт өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Өнөөдөр ч гэсэн Оросын нийлүүлэгчтэй хэл амаа ололцож чадахгүй байгаагаас Европын байгалийн хийн зах зээл хүнд хэвээрээ байна.