Дэлхий дахинд
Украины асуудлаас болоод ОХУ, БНАСАУ ойртож магадгүй байна
ОХУ-ын зүгээс Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа, украины эргэн тойрны нөхцөл байдал нь БНАСАУ-аас Оростой харилцаагаа бэхжүүлэх боломж бий болгож байна хэмээн The Wall Street Journal сонин ням гаргийн дугаартаа бичсэн байна. Сонинд бичсэнээр бол Пеньян дайны хөлд нэрвэгдсэн Донецк, Луганскийн бүгд найрамдах улсад өөрийн ажилчдаа илгээхээр бодож байгаа бололтой. Орос ч гэсэн БНАСАУ-д зэвсэг, тоног төхөөрөмж өгөх, хоёр орны хоорондох худалдааг бэхжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхийнхээ хүрээнд БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгахгүй байх гэнэ.
“Умард Солонгосыг дэмжихийн тулд Путин хоригоос зайлсхийх, нууц технологийн хүрээнд хамтран ажиллах зэрэг үүд хаалгаа нээж байгаа юм” гэж Гудзоны хүрээлэнгийн Ази-Номхон далайн аюулгүй байдлын хэлтсийн дарга Патрик Кронины хэлснимйг сонин иш татсан байна.
Хэвлэл бас Пеньян нь Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүү хүлээн зөвшөөрсөн нь Украинаас дипломат харилцаагаа таслах шалтгаан болсон ч энэ хоёр улсад ажиллах хүчээ илгээх боломж олгож байгаа юм гэжээ. “Пеньян, Москва хоёр өөрт байгаа нөхцөл байдлын тодорхой ижил төстэй талуудыг харж байна. Энэ нь хориг арга хэмжээ болон АНУ тэргүүтэй барууны дэг журмыг эсэргүүцэх нэг л зорилго юм” гэж Вашингтон дахь Брукингсийн хүрээлэнгийн ажилтан Патрисия Ким хэлснийг сонин иш татсан байна.