Спорт
Хөл бөмбөгч Пол Погбагийн ах Матиас том нууц дэлгэв

Францын шигшээ болон Ювентус багийн хагас хамгаалагч Пол Погбатай холбоотой томоохон сенсаци дэгдлээ. Тодруулбал, Погбагийн төрсөн ах Матиас гэмт бүлэглэлтэй хамтран дүүгээсээ 13 сая евро шаардаж, дарамталсан гэнэ.
Матиас дүүгийнхээ талаарх ноцтой мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр цацна гэж сүрдүүлжээ. Тэрбээр твиттер хуудсанд нийтэлсэн бичлэгтээ “Франц, Англи, Итали, Испанийн олон нийт, өөрөөр хэлбэл дэлхий даяарх миний дүүгийн хөгжөөн дэмжигчид, тэр ч байтугай Францын шигшээ, Ювентус баг, миний дүүгийн багийн нөхөд, түүний ивээн тэтгэгчид тодорхой зүйлийг мэдэх ёстой. Би та нарт түүний тухай маш чухал зүйлийг хэлэх болно. Мөн миний үгсийг батлах нотлох баримт бий” гэв. Түүний хэлснээр Погба лалын шашинтай шулам хөлслөн Мбаппег хараасан” гэжээ.
Харин Погбагийн мэдэгдсэнээр, түүний багын найзууд болон төрсөн ах Матиас Погба түүнээс мөнгө авахын тулд элдвийн яриа зохиож байгаа гэв. Одоогоор Итали, Францын мөрдөгчид дээрх хэрэг дээр хамтран ажиллаж буй юм байна. “France Info”-ийн мэдээлснээр, гэмт бүлэглэлийн зэвсэглэсэн, багтай хоёр гишүүн Погбагаас 13 сая евро нэхэмжилжээ. Хамгийн хачирхалтай нь Погбагийн ах Матиас тус бүлгэмийн гишүүн байсан юм.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.