Дэлхий дахинд
Хүний эрхийг хамгаалагч, америкчуудыг тамд амьдарч байна гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Оростой хийж байгаа “дайнаас” болоод америкчууд тамд амьдарч, ард иргэд Украинд болж байгаа үйл явдалд “төлбөр төлж” байна гэж америкийн хүний эрхийг хамгаалагч Ажаму Барак есдүгээр сарын 3-нд санал бодлоо илэрхийлжээ.
“Байдены засаг захиргаа АНУ болон НАТО-гоос Оростой хийж байгаа зарлаагүй дайнд зориулж Конгрессоос 11 тэрбум доллар хүсч байхад АНУ-ын иргэд өнөөдөр тамд л амьдарч байна” гэж тэрбээр Twitter хуудсандаа бичсэн байна.
Хүний эрхийг хамгаалагчийн хэлснээр бол европт болж байгаа энэ зэвсэгт мөргөлдөөний төлөө америкийн жирийн иргэд төлбөр төлөх ёсгүй гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 2023 оны нэгдүгээр улиралд Оросын түрэмгийлэлд өртөөд байгаа Украинд цэрэг, санхүүгийн тусламж болгон олгоно хэмээн 11,7 тэрбум доллар хүсч Конгресст хандаад байгаа юм. Жо Байден хүсэлтдээ “Украины ард түмэн, тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө” АНУ дэмжлэг үзүүлэх гэсэн юм байна.
Үүний зэрэгцээ Байден дотоодын эрчим хүчний хямралыг даван туулахын тулд хоёр тэрбум доллар хэрэгтэй гэжээ. Украины нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын гаргаж байгаа шийдвэр нь Вашингтон Афганистанаас цэргээ гаргасан шиг тэрбум тэрбум долларын алдагдалд хүргэж болзошгүй хэмээн испанийн El Debate хэвлэл наймдугаар сарын 21-нд бичиж байсан юм.