Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хүйтнээс хүйтэн, онцгойгоос онцгой өвөл айсуй

Нийтэлсэн

-

Наадам дуусаж хурим найрын улирал эхэллээ. Өдийд намрын шар нар ёстой л над дээр чам дээр тусдаг цаг. Бас болоогүй хүүхдийн цэцэрлэг, сургууль орж  алба, амины ажил жигдэрдэг үе.  Гэвч энэ жил эрт сэрүүсэж чанга өвөл болно шүү гэдгийг  байгаль дэлхий сануулаад байх шиг. Тодруулбал, цаг уурчид “Энэ жил анхны цас есдүгээр  сарын эхний  арав хоног  болон сүүлийн арав хоногт  ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас ахиу орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй” хэмээн мэдээлж байна.

Ялангуяа энэ сарын дунд арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулав.  Тэгвэл сүүлийн үед манай улсын нийт хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар хот,  зутруухан өвөлтэй нүүр тулж магадгүй бололтой мэдээлэл гарах боллоо.

Засгийн газар саяхан  өөрчлөгдөж шинээр томилогдсон сайдууд нь үүрэгт ажилдаа орж  алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээ амсаад тамганаасаа адис авав. Тэгээд  салбарынхаа зарим газраар орж  “Би танай салбарын сайд болсон шүү” гэдгээ мэдэгдээд явж байна.

Хамгийн гол нь өвлийн бэлтгэл ажил ямар байгаа талаар нэг ч мэдээ, мэдээлэл алга.

Бодвол ажилтайгаа бүрэн танилцаж  байж асуудлаа ярих байлгүй дээ. Гэвч энэ болтол нь өвөл хүлээхгүй нь лавтай. Эдийн засгийн хямрал дээр өвөл хатуухан болоод нэрмэчихвэл монголчууд бидний амьдрал улам л доройтож  нийгмийн ядуугийн ядуу түвшинд унаж мэдэх нь.

Орон сууцны айлууд жижиг зуух яндан, сэгсүүргэн дээл, эсгий гутал, лаа чүдэнз бэлдээрэй

Улаанбаатарчууд өнөөдөр  түгжрэл, автомашины дугаарын тэгш,  сондгой, тарган, туранхайгаа сошиалаар хошигноод завгүй. Хэсэг хугацааны дараа өнөө утаа майгаа яриад эхлэх нь тодорхой. Нөгөө   “Сүх далайтал үхэр амар” гэдэг шиг л юм уу даа. Тэгвэл энэ өвөл Улаанбаатар хот хөлдөх, харанхуйлах нөхцөл байдал бүрдсэн гэдгийг эрчим хүчний мэргэжилтнүүд  хэлж байгаа юм.

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх өнгөрсөн хавар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр  салбарынхаа нөхцөл байдлын талаар ноцтой мэдээлэл хийсэн. Тэрбээр “Өнөөдрийн нөхцөл байдлыг мэргэжлийн хэллэгээр хэлбэр чадлын дутагдалд орчхоод байна. Өөрөөр  хэлбэл үйлдвэрлэж байгаагаасаа ихийг хэрэглэж байна гэсэн үг. Цахилгааны хэрэглээ эцэстээ  тулсан. Өвлийн их  ачааллын үед  6-7 хувиар  өсөхөөр  байгаа. Үүнийг дотоодын болоод импортын цахилгааны  тоноглол бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж давна. Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Дулаан  хангамжийн  тухайд маш хүнд  болсон. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн өвөл дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 3166 Гкал/цаг хүрсэн. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд дулаан үйлдвэрлэдэг эх үүсвэрүүдийн хүчин чадал 2114 Гкал/цаг.  Хүчин чадлаасаа 40 хувиар илүү ажилласан гэсэн үг. Дээр нь энэ жил 414 орчим Гкал/цагийн хүчин чадлын хэрэглэгчид  холбогдож байна. Эд нар есдүгээр сарын 15-наас холбогдвол нийт хүчин чадлаасаа 50 гаруй хувиар илүү ажиллах болно” хэмээсэн билээ.

Дулаан, цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлаас гадна цахилгаан  түгээх, дамжуулах олон цэгт  ачаалал нь хэт  давсан, сүлжээний ашиглалтын хугацаа нь дууссан асуудал бий. Тодруулбал,  эх үүсвэр, дамжуулах төвийн сүлжээний тоноглолын 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэх тоо бий. Үүнийг яаралтай засч, сайжруулах ёстой гэж байгаа юм. Ганц жишээ дурдахад “Нийслэлийн хамгийн их хүн амтай  Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавар гэхэд л  есөн хорооны 1760 өрх цахилгаанд холбогдоогүй, 14 хороонд 862 өрх хүчдэлийн уналттай байгаа тул уг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэж байлаа.

Харин шинээр томилогдсон сайд нь “Эрчим хүчний салбар хүндхэн байгаа. Өвөл байдал хүндэрч хэцүүдвэл аргална даа” гээд хээв нэг зогсож байх. Аргалахгүй гээд өөр яах ч билээ. Гэхдээ яаж аргалах арга зам, тодорхой төлөвлөгөө нь ч алга. Дайн ирэхээр дарь нухна л гээд сууж буй нь харамсалтай.

 Сүүлийн 20 гаруй жил эрчим хүчний тав дахь эх үүсвэр буюу “ТЭЦ-5” гээчийг барина хэмээн ярьж, шав тавьж, тууз хайчилж зарим газар бүр газар ухсан ч биеллээ олсонгүй. Тодруулбал, төр

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж  цахилгаан, дулааны  станц  барина гэсэн. Барих гэж ярьсаар байтал өнөөдөр дэлхий нийтээр хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрс шатаадаг цахилгаан, дулааны  станцаас татгалзаад эхлэв.

Гэтэл улс төрч болгоны, эрх барьж буй намын лидер бүрийн ярьдаг ганц сэдэв нь энэ цахилгаан, дулааны станц хэвээрээ л байна. Хэл мэдэхгүй хэлмэрчийн онигоонд гардаг шиг “Өнөөхөө л ярьсаар байна даргаа” гэсэн байдал давтагдсаар. Төр нь барьж чаддаггүй юм аа гэхэд хувийн хэвшлээ ч дэмжээгүй. Манай том дарга нар яг ярьсныхаа эрсэг ажилладаг гэдгийг нь зөвхөн  цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр дээрээс тод харж болно. Төр өөрөө барьж чаддаггүй юм аа гэхэд хувийн хэвшлээ дэмжээгүй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийнхэн 11 ширхэг цахилгаан, дулааны станц барих төсөл хөтөлбөр гаргаж танилцуулсан ч сураг алдарсан. Өнөө том дарга нар таг дараад, татлаа түлхээ нэхээд даший шог болгоод орхисон гэхэд хилсдэхгүй. Хэрэв тэгээгүй бол нэг ч гэсэн нь өнөөдөр ашиглалтад орсон байх цаг хугацаа өнгөрсөн шүү дээ.  Цаашдаа ч энэ байдал хэдэн жил давтагдахыг хүн байтугай чөтгөр ч таашгүй.

Сайхан амьдруулж, сансрын уудмыг эзэгнэнэ гэж амласан төр засаг, эрх баригчид одоо нэгийг бодож хоёрыг сэтгэнэ байгаа. Тэгэхгүй бол энэ өвөл нийслэлээ хөлдөөж, нийтээрээ харанхуй суух нь. Хатуухан хэлбэл 20 дугаар зуундаа ухарч хөдсөн дээл, лаа, дэнлүүний хэрэглэгч болох юм байна. Энэ янзаараа бол Монгол Улс нийгмийн эрс шинэчлэлт хийсэн 1990 оны эхээр хот, суурин газрын орон сууцны айлууд агааржуулалтын хоолойгоо нүхлээд жижиг зуух тавьж гал түлж дулаацдаг, хоол ундаа хийдэг байсан цаг үедээ  эргэн зочлох бололтой.

Иймд Улаанбаатар хотын орон сууцны айл өрхүүд одооноос жижиг зуух, яндан,  ам бүлийн  тоогоор сэгсүүргэн дээл, памбагар цагаан эсгий гутал, дэнлүү хийх тос эсвэл лаа чүдэнзээ базааж   өвлийн бэлтгэлээ хангаж байх нь онох вий.

Малчид онд орохгүй малаа ширвэж авдарлаж авах зүйтэй болно

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн. Харин 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим сум, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн зарим  сумдын нутгаар зуншлага муу байгаа аж.

Зүүн аймгийн малчид “Энэ жил бороо хур элбэг өвс ногоо сайхан ургасан. Гэсэн хэдий ч мал олигтой таргалахгүй байна” хэмээж буй аж. Тэгвэл зуншлага тааруу байсан нутгийн мал сүрэг ямар байгаа нь ойлгомжтой. Иймд малчин түмэн өмнөх жилүүдийнх шиг налайж найрлах боломжгүй,  цаг завгүй намар эхэлж байна.

Ялангуяа, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн нутаг гандуу байсан малчид нь тул хадлан,  тэжээл сайтар бэлтгэж  өвлийн бэлтгэлээ хангахыг  онцгойлон анхаарах хэрэгтэй болжээ.

Тэгвэл Сэлэнгэ, Булган аймгууд өвс, тэжээлийн захиалга авч хүндэрч болзошгүй аймгуудад туслахаа илэрхийлээд байгаа юм.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар гурилын үйлдвэрүүдэд  17 мянган тонн  хивэг,  тэжээлийн нөөц бүрдсэн мэдээлэл бий.   Тэд ч мөн өвөлжилт хүндэрч болзошгүй баруун таван  аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэхэд туслахад бэлэн гэдгээ  мэдэгдсэн.

Мал тооллогоор  нийтдээ 67.7 сая толгой мал тоолуулж, 24 сая төл хүлээн авсан нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт.  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 91 сая толгой мал бэлчээрлэж байна.

Энэ өвөл аймгуудын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 3.1 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл, сумдын нөөцөд 22.3 мянган тонн өвс, 11.5 мянган тонн тэжээлийн нөөцийг тус тус орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрээр бүрдүүлэх төлөвлөгөө бий. Одоогоор хэдий хэмжээний өвс, тэжээлийн нөөц бүрдүүлсэн тухай нэгдсэн  тайлан мэдээ хараахан гараагүй байна. Харин эдийн засагчид малчдад зарим нэг зөвлөгөө өгөөд эхэлж. Тухайлбал, онд ороход хүндрэлтэй малаа ширвэж зараад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Илүү гарсан мөнгөө хадгалж хавар мал худалдан авах боломжтой. Ингэж байж цөм сүргээ бүрэн бүтэн авч үлдэж чадна хэмээж буй юм. Энэ бүгдээс үзэхэд энэ намар малчид тайван сууж, тааваараа байж болохгүй нь дээ.

Тариаланчид энэ сард цочир хүйтрэл, цастай нүүр тулах нь

Өнгөрсөн зун газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэг байлаа. Харин энэ сарын дунд арав хоногт хур тунадас, нойтон цас орж хөрсөн дээр цочир хүйтрэх цаг агаарын төлөв гараад байна. Иймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, хаягдалгүй хураах асуудал  тариаланчдын “толгойн өвчин”  болох бололтой.

Ургацын урьдчилсан балансаар   470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.  Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой аж.   Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган,  мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй байна.

ХХААХҮЯ-ны газар тариалангийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ жил таримлын болц харьцангуй жигд байгаа тул  өмнөх  жилүүдээс 5-7 хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлжээ. Энэ нь хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм. Харин ургац хураахад хүн, хүч дутагдалтай байна. Тэгвэл  өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас  2399 оюутан, 2377 цэргийн алба хаагч, нийтдээ 4776 хүн ургац хураалтын ажилд ажиллах хүсэлт захиалга өгчээ.

Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг  үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг  үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн,  417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах  сортлох машин ажиллах тооцоо гараад байгаа. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байна. Одоогоор элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болжээ. Ямартайч тариа, ногоогоо эрсдэлгүй хураагаад авчихвал өвөл яаж ч хүйтэрсэн бид нэг хэсэгтээ ажрахгүй нь лавтай.

Эцэст нь хэлэхэд энэ намар бид яаж ажилласнаас  ихээхэн зүйл хамаарах нь. Өөрөөр хэлбэл өвөлд өнөтэй орохын тулд эрвийх дэрвийхээрээ хөдлөх цаг үе иржээ. Онгойгоос онцгой намар, өвөлтэй бид золгож байна даа. Өмнөх жилүүдээс илүү бэрхшээлтэй, хатуу хүйтэн өвөл айсуй.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент19 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр19 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм20 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм20 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм20 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд21 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм22 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм22 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр4 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм7 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим