Бусад
Амнаас эвгүй үнэр гарахад дараах зүйлс нөлөөлдөг

Зарим хүмүүс амаа хэчнээн сайн угаасан ч амны эвгүй үнэр арилахгүй байх үзэгдэл их тохиолддог. Амны таагүй үнэр нь чихрийн шижин, бөөр болон элэгний үйл ажиллагааны эмгэг өвчтэй хүмүүст өвчний ерөнхий шинж тэмдэг байдлаар илэрч болно. Амны эвгүй үнэрт ам хуурайших өвчин болон тамхи таталт зэрэг нь бүүр их сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн амны эвгүй үнэр гарахад стресс, хоол сойх, гормоны өөрчлөлт, хурхиралт зэрэг нөлөөлдөг байна. Харин хэлний уг хэсгээс эвгүй үнэр гарч байгаа нь мэдэгдэж байвал энэ нь хамрын угийн эмгэгтэй холбоотой байж болох гэнэ. Ийнхүү амнаас эвгүй үнэр гардаг ерөнхий найман шалтгаан болоод эвгүй үнэрээс ангижрах зөвлөгөөг танд хүргэе.
Тогтмол шүдээ угаахгүй байх: Юуны түрүүнд шүдээ сайтар угаагаад шүдний утсаар өдөрт хоёр удаа цэвэрлэж, хамгийн сүүлд нь хэлээ сайтар хусаж цэвэрлэх хэрэгтэй. Мөн ам зайлагч шингэн тогтмол хэрэглэж байгаарай.
Ус хангалттай уудаггүй: Ус хангалттай хэмжээгээр уудаггүйгээс болж шүлс бага ялгардаг. Шүлс бол бидний аман доторх нянгуудыг цэвэрлэж байх үүрэгтэй. Шүлсний ялгаралт бага байх нь амнаас эвгүй үнэр үнэртэхийн шалтгаан болдог. Тиймээс өдөрт найман аяга ус уух хэрэгтэй бөгөөд ногоон цай ч бас амны эрүүл ахуйд сайнаар нөлөөлдөг.
Харшил: Зарим хүмүүс харшлаасаа болоод хамар нь битүүрч амаараа амьсгалдаг. Мэдээж хамраараа биш амаараа амьсгалахад хуурайшилт үүсэж үүнээс болж амнаас эвгүй үнэр гардаг.
Буруу хоол хүнсийг их хэмжээгээр идэх: Хүмүүсийн дунд сонгино саримс ихээр идэхэд л амнаас эвгүй үнэр гардаг гэсэн ойлголт байдаг. Гэвч бидний өдөр тутамдаа идэх дуртай цагаан идээг мөн их хэмжээгээр идэхэд амнаас муухай үнэр гардаг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй байх. Учир нь цагаан идээ бол маш их нүүрс ус болон чихэр агуулсан бүтээгдэхүүн. Тиймээс амны эрүүл мэнддээ санаа тавьдаг хүнд мэргэжилтнүүд жимс жимсгэнийг санал болгожээ.
Хамар болон хоолойн үрэвсэлтэй байх: Хэрвээ хамар болон хоолой тань ямар нэгэн өвчлөлтэй бол бас эвгүй үнэр гарах шалтгаан болох аж. Тиймээс хоолойгоо өдөр бүр бүлээн давстай усаар зайлах болох хамраа тусгай цэвэрлэгч шингэнээр цэвэрлэхийг санал болгож байна.
Ходоодны хүчил ихтэй байх: Өөрт тань дээрх зовууриуд байхгүй хэр нь амнаас тань эвгүй үнэр гарч байвал ходоодны хүчил ихэдсэнээс бас болох боломжтой. Ходоодны хүчил ихдэх нь архи, халуун ногоо, синнамон болон шоколаднаас болдог.
Шүдний чулуу: Шүдний чулуунаас болж буйл үрэвсэн, цус гарч амнаас эвгүй үнэр үнэртэх бас нэгэн шалтгаан болж өгдөг. Таны шүд чулуутай бол, шүдний эмчид очиж чулуугаа түүлгээрэй.
Хамгийн хүнд шалтгаан болох хавдар: Энэ бол маш ховор тохиолддог гэхдээ хамар, залгиур хоолой, чих хавдартай болсон үед энэ шинж тэмдэг үзэгдэж болно. Энэ тохиолдолд тухайн хүний амнаас гашилсан иссэн үнэр үнэртдэг. Ингээд бидний хүргэж буй зөвлөгөөг дагаж өдөр тутмын амьдралдаа хэвшил болгож өөрийгөө болон гэр бүлээ учирч болзошгүй өвчлөлөөс хамгаалаарай.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ