Дэлхий дахинд
Эрдоганы үгийг Грект дайн эхлүүлж мэдэх аюул гэв
Эгейн тэнгис бол цэрэггүй бүс, ганцхан Грек л сүүлийн үед цэргийн байгууламж барьж, цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Режеп Эрдоган мэдэгдэв. Тэгээд ч Афин Эгейн тэнгисийн хэд хэдэн арлыг хууль бусаар эзэмшиж байна гэж мэдэгдсэнийг Грекийн эрх браигчид цэргийн мөргөлдөөн үүсгэж мэдэх аюул хэмээн нэрлэлээ. Үүний өмнө Эрдоган бас “Грек бол манай Турк шиг НАТО-д нэг их чухал биш”, “Туркийн ачаар л НАТО өнөөдөр хүчирхэг эвсэл байгаа юм” гэж мэдэгдэж байсан юм. Туркийн тэргүүн мөн хариу арга хэмжээ авна шүү гэж Грект анхааруулжээ.
“Эгейн тэнгисийн арлуудыг Грек булаан эзэлснээр бид гараа хумхиж суухгүй. Бид цаг нь болохоор үүний эсрэг шаардлагатай бүхнийг хийх болно” гэж Эрдоган мэдэгдсэн байна.
Чухам үүний улмаас Туркийн ерөнхийлөгчийн энэ үгийг Грек байлдааны ажиллагаа эхлүүлж мэлдэх аюул гэж үзэж байна. Грекийн Гадаад хэргийн яам ч эсэргүүцлээ илэрхийлж “өнөөгийн энэ аюултай үеэд эвслийн эв нэгдлийг алдагдуулахаар өдөөн хатгасан энэ мэдэгдлийн” талаар НАТО-гийн бусад улсуудад хандах болно” гэжээ.
Үүний зэрэгцээ, НАТО нь Грек, Туркийн хооронд бодит мөргөлдөөн гарахаас эмээж байгаагаа илэрхийлээд энэ нь зөвхөн блокийн нэгдмэл байдалд эргэлзээ төрүүлэх төдийгүй Газар дундын тэнгисийн зүүн хойд хэсэгт цэргийн томоохон мөргөлдөөнд хүргэж болзошгүй юм гэсэн байна.