Энтертайнмент
Америкийн телевизийн салбарын шилдгүүдэд олгодог “Эмми”-гийн шагналаас “Squid Game” кино 6 шагнал хүртжээ
Америкийн телевизийн салбарын шилдгүүдэд олгодог “Эмми”-гийн шагналыг “Netflix”-ийн “Squid Game” киноны гол дүрийн жүжигчин хүртжээ.
Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын гол дүрийн жүжигчин И Жон Хэ шилдэг эрэгтэй драмын дүр төрөлд шагнал хүртсэн байна. Тэрээр шагналаа гардан авахдаа “амьдрал дээр тулгардаг тэр асуудлуудыг дэлгэцэнд бодитоор амьдруулж чадсан кино уран бүтээлчид болон хамтран ажиллагсдадаа талархлаа илэрхийлье” гэжээ.
“Squid Game” кино энэ жил “Эмми”-гийн зургаан шагнал хүртсэн байна. И Жон Хэгээс гадна жүжигчин И Ю Ми шилдэг эмэгтэй драмын дүр, шилдэг найруулга болон техникийн төрөлд гурван шагнал авчээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.