Спорт
ONE CHAMPIONSHIP АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР “ROAD TO ONE-2022” ТЭМЦЭЭНЭЭР МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР ОРЖ ИРЛЭЭ
Холимог тулааны ONE Championship холбоо 2011 онд байгуулагдаж, Сингапурын Калланг хотод төв нь байрладаг юм байна. Одоо ONE Championship холбоо нь холимог тулааны дэлхийн хамгийн том гурван холбооны нэгд UFC, Bellator холбоодтой хамт тооцогдож байна. Ази тивийн тамирчдыг голлон сонгодог. Мөн бусад холбоодоос ялгаатай нь холимог тулаанаас гадна кик бокс, муай-тай боксын төрлүүдээр аваргаа шалгаруулдаг. Торноос гадна рингэнд ч тэмцээнээ зохион байгуулдаг. Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ийн “Road to One-2022” холимог тулааны тэмцээн 2023 онд Монголд болно. Учир юу гэвээс Степпа-Арена мөсөн өргөөний хамт олны хүчин зүтгэлийн үр дүнд манай улс Төв Азийн ONE Championship-ийн эрхийг авсан гэнэ. “Road to One-2022”-ын ялагчид дэлхийн дэвжээнд One Championship дэхь дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэрээг хүлээн авах юм байна. Энэ нь хүн бүрт олдохгүй бөгөөд Монгол Улсаа болон өөрийгөө, хүч чадлаа дэлхийд гайхуулах гайхалтай боломж юм. “One Championship” бол дан ганц холимог тулаан биш. Тайланд бокс, кикбоксын тулаан хөтөлбөрт нь заавал багтдаг аж. Одоогийн байдлаар “One Championship” Азийн тулааны зах зээлийн ихэнх хувийг дангаар эзэмшиж байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай Ази тивийн бүх тулаанчдыг эгнээндээ нэгтгэх зорилгын нэг хэсэг нь энэ юм. Манай улсын хувьд энэ тулааны анхдагч нь яах аргагүй дэлхийн аварга Ж.Нарантунгалаг юм. ONE Championship албан ёсны эрхтэйгээр “Road to One-2022” тэмцээнээр Монгол Улсад албан ёсоор орж ирж буйг тохиолдуулсан ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
“Степпелинк холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин: One fc маань хүчтэй дайрах төлөвлөгөө гарган хүрээгээ тэлэхэд нь бид гарын арван хурууных нь нэг хуруу болж чадсандаа маш их баяртай байгаа
-Бид монголын эдийн засаг болон бүсийн хоорондын харилцаа, спорт энтертайнмэнт гээд маш олон салбараар дэлхийтэй холбогдож байна гэж харж байгаа. Мэдээж худалдаа наймаа, аялал жуулчлал үүнийгээ дагаад маш олон салбар болно шүү дээ. Тэгэхээр энэ салбарууд цаашдаа улам бэхжих тусам ялангуяа гардан тулаан нь спортын олимп болчихсон үед том франчайзинг эрхийг бидэнд өгсөн нь маш том боломж. Холимог тулааныг хүнд бэрхийг даван туулж гарч ирсэн түүнчлэн ззнээс гарч ирсэн бизнесийн болон улс төрийн удирдагч бол дандаа агуу гайхамшигтай хүмүүс байдаг. Тэгэхээр үүнтэй холбож байгаа, холбогдож байгаа хүмүүс бол гайхамшигтай хүмүүс байдаг. Тиймээс одоогоор би тодорхой хэлж мэдэхгүй ч хувийн төсөөллөөр бодоход нуугдчихсан байсан гайхамшигтай тийм шинэ эдийн засгийг бий болгоно гэдэг итгэж байна. Бид тухайн үедээ энэ эрхийг авах шалгуурт орж байхад бидэнд тодорхой хугацаа өгөөд ямар шалгуур, ямар нөхцөл байх вэ гэдгийг тодорхой танилцуулсан. Тэд шалгаруулалт явуулахдаа бидний хийсэн орчны судалгаа, цаашид яаж ажиллах төлөвлөгөө, мөн ямар хөтөлбөрүүд гаргаж вэ, түүнийгээ яаж хийж, хэрэгжүүлэх гэх мэтийг харсан байх. Түүнээс гадна бизнесийн бүтэц гэж бий энэ бүгдийг харж л биднийг шалгаруулсан байх. Бидэнд өгсөн нөхцөл байдал сонголт нь манай компанийн хувьд зөв цагтаа, зөв хүмүүстэйгээ холбогдсон юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр манай компани сингапур болон азийн бусад улсуудтай тодорхой нэг бизнесийн харилцаа хийдэг нь том боломж болсон. Сингапураас холимог тулааны Дашдаваа ах маань спортын хүмүүст манай компанийг санал болгосны дагуу бид холбогдоод цаашаа орж ярих боломж ирсэн. Бидний анхны яриа явж байхад Сингапурын One fc оффисоос манайхыг Ази тивээс Казакстантай цуг байгаа гэдгийг хэлж байсан. Ерөнхийдөө бид нар ойролцоогоор зургаан сарын хугацаанд тасралтгүй бичиг хэрэг үйлдэж, хоорондын харилцаа явж байсан бол сүүлийн дөрөв дэх сараасаа том удирдлагуудаас танайхтай хамтрахаар шийдсэн гэдэг шийдвэр гаргаад, түүнийхээ дагуу бид эхний ажиллах зарчим болон горимын асуудлуудаа харилцаанд оруулсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас “Монгол HD” телевизийнхэнтэй хамтран явуулах шоуны шалгаруулалтад цэрэг, цагдаа, хууль хүчний, мэргэжлийн спортуудын 500-600-аад хүн оролцсон. Гэвч энэ дотор муатай, кикбокс орж ирээгүй байгаа ч хойшдоо орж ирэн улам баялаг болно гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд бид холимог тулаан буюу MMA-р 61,66 кг-ийн жинд шалгаруулж авсан. Харин эрх жил муатай, кикбокс оруулж ирэх эрхээ авсан бөгөөд энэ чиглэлээр тус тусдаа 200-300 идэвхтэй хичээллэдэг тамирчин байгаа гэсэн тоог энэ холбооны тэргүүнээс авсан. Тэгэхээр энэ тоо Төв Азируугаа орохоор хэд дахин үржигдэж орж ирэх болов уу гэсэн таамаг байгаа. Одоогоор Умард Азийн Тайланд, Сингапур, Малайз, Индонез, Мьянмар, Камбож зэрэг улсууд тэр хавийгаа нэгтгэж байгаа. Харин Төв Азиа манайх авч байна. One fc-ийн том стратеги болохоор Европ болон Баруун Европийн хувьд Герман улсад төвлөрөхөөр болсон. Хойд америк, канадад Амазон орж ирж байгаа бол Өмнөд америкт Бразил, Африкт болохоор Өмнөд Африк сонгогдон тус тус төвлөрүүлэхээр болсон. One fc маань хүчтэй дайрах төлөвлөгөө гарган хүрээгээ тэлэхэд нь бид гарын арван хурууных нь нэг хуруу болж чадсандаа маш их баяртай байгаа.
Төслийн удирдагч Золбоо: 2023 онд бид Төв Азийн бүсийн эрхээ авчихлаа, үүнийгээ үргэлжүүлэн монголынхоо амжилыг олон улсад гаргах чиглэлээр илүү олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллах болно
-Бид нар үүнийг анх 2019 онд эхлүүлж байхдаа Сингапурт байгаа One fc манай монголыг нэлээн сонирхож байгааг мэдэрч байсан. Яагаад гэвэл бид түүх соёлын хувьд ч дайчин гаралтай гэдгийг дэлхий даяар мэддэг. Тэгээд ч манай ганц хоёр тамирчин тэнд очин аварга болж байсан. Нэг их дэмжлэггүй мөртлөө явсаар байгаад аварга болсон тамирчид байгаа. Тийм болохоор бид Казахстан улстай өрсөлдөөд энэ эрхийг авч чадсан. Бид нарын хувьд бол стратеги бол мэдээж монгол тамирчдаа дэлхийн хэмжээний тамирчин болгох, түүгээрээ дамжуулаад улсаа сурталчлах, түүх соёл, нийгэм эдийн засаг, ер нь монголын гэсэн зүйлээ дэлхийд таниулах явдал юм. Дэлхийн олон сая хүн үздэг дэвжээн дээр монголын төлөөллийг гаргана гэдэг бол маш чухал юм. One fc холбоо ч дэвжээн дээрээ монгол тамирчны дайчин соёл, түүхийг гаргаж үзэгчдэд харуулах маш том сонирхолтой байсан. Ер нь 2010 оноос хойш монголд маш олон тулааны холбоо үүсгэн байгуулагдсан ба тогтвортой явж байгаа хэд хэдэн холбоо бий. Эдгээр холбоод маань сар бүр боломжгүй бол гурван сард нэг удаа тэмцээн зохион байгуулж байсан тул тамирчдын хувьд дотоодын тэмцээн уралдаан гээд бэлтгэл харьцангуй гайгүй байсан гэж хэлж болно. Гэхдээ дэлхийн дэвжээ бол илүү хатуу, илүү их хүчин чармайлт, илүү их ур чадвар шаардана. Тийм учраас бид нар нэг нэг талаараа бэлэн байгаа ч нөгөө талаараа бас хийх ажил маш их байгаа. Тамирчдын хувьд бол бид монголчуудын амжилт үзүүлэх магадлалтай жинг сонгосон. Жүдо, чөлөөт, бокс, тулааны спортоор ихэнх амжилтыг үзүүлдэг жин байдаг түүнийг л бид сонгохыг хичээсэн. Яагаад гэхээр тэр жинд авьяастай хүмүүс маань нэлээд байдаг учраас. Ер нь бол холимог тулаан тодорхой хэмжээгээр спортод суурилсан байдаг. Жишээлбэл эхний жилдээ чөлөөт, жүдо, бокст илүү их амжилт үзүүлдэг 61,66 кг-ийн жинд тамирчдаа сонгож авсан байгаа. Энэ бол мэргэжлийн спорт. Холимог тулаан гэдгийг одоогоор монголд жоохон буруу ойлгоод байгаа нь харамсалтай. Зүгээр нэг зодолдож буй хоёр гэдэг үүднээс нь ойлгодог. Мэргэжлийн спорт, мэргэжлийн спортын тамирчин бол маш их сахилга баттай, маш их хатуужилтай маш хүмүүжилтэй байдаг. Ялангуяа UFC-ээс ялгарах хүрээ нь дорнын гүн ухаан, философийг шингээсэн байдаг учраас тамирчид нь илүү ёс суртахуунтай, илүү хүндлэлтэй байдаг. Түүгээрээ ч илүү онцлогтой, тиймдээ ч манай улсад илүү тохиромжтой гэж бодож байна. Түүнчлэн ач холбогдол нь гэвэл мэргэжлийн спорт, мэргэжлийн тамирчин хүн гэдэг чинь амархан бий болдоггүй гэдгийг бид энэ арван ангиараа үзэгчдэд хүргэхийг зорьсон байгаа. Тэгэхээр манай үзэгчид мэргэжлийн спорт хороод, тамирчид дэлхийн хэмжээнд хүрэхийн тулд ямар их асуудлыг давдаг, ямар их хугацаа ордог, ямар их сорил давдгийг энэ төслөөс маань ойлгож авах байх гэдэг нь бидний зүгээс үзэгчдэд өгч буй гол мессэж юм. Том амжилтад хүрсэн тамирчдын түүхийг сонирхоход янз бүр байдаг. Азийн орнуудад, ялангуяа одоо манай энэ тэмцээнд бол ихэнхдээ л хүнд хүчир амьдралаас гарч ирсэн, багаасаа бэрхшээл туулсан хүмүүс илүү хатуужилтай, илүү тууштай явдаг юм шиг санагдсан. Гэхдээ өөр улсууд Америк ч юм уу, европт бол мэргэжлийн спорт учраас яг дасгал сургуулилтаа зөв хийсэн, өөрөө сахилга бүтээсэн хүмүүс амжилт гаргана. Хөгжиж буй орнуудад тэр талаар нь илүү, ялангуяа монголд илүү харагдаж байгаа. Гэхдээ цаашдаа бид үүнийг хөгжсөн орны жишиг шиг, ямар ч багш болон дэвжээ, заа арга барилыг дэлхийн хэмжээний тамирчин болгох нөгөө хөрс суурийг нь тавихын төлөө ажиооаж байна. Цаашид ч төсөл маань ингэж л үргэлжилнэ. 2023 онд бид Төв Азийн бүсийн эрхээ авчихлаа, үүнийгээ үргэлжүүлэн монголынхоо амжилыг олон улсад гаргах чиглэлээр илүү олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллах болно.
Төслийн менежер Г.Эрдэнэчулуун: Төв Ази гэдэг бол маш том зах зээл. Энэ зах зээлрүү гарахаар зорилт тавьсан компаниудад нээлттэй, тиймээс хамтарч ажиллаасай гэж урьж байна
Бид нар ерөөсөө яг одоо урдаа байгаа ажлаа өөрсдийнхөө хэмжээнд тултал хийе гэж бодож байгаа. “ONE MONGOLIA” гэдэг контент нь болохлоор дараагийн том төслүүдийн эхлэл, маркетинг дээрээс нь бидэнд асар том туршлага болно. Тэгэхээр энэ ажлаа бид өөрсдийнхөө хэмжээнд маш сайн хийчихсэн байхад дараагийн ажил бол харьцангуй гайгүй болно. Тэгээд ч одоо монголдоо хамгийн шилдэг гэсэн телевиз, прожектийн багууд, залуучууд бүгдээрээ хамтраад ажиллаж байгаа болохоор итгэлтэй байна. Мэдээж манай контент амжилттай болох байх, гоё ч болох байх. Үзүүштэй, сонирхолтой залуучуудын хайрыг татсан тийм контент болно гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ мэдээж орон орны онцлог өөр шүү дээ. Би энэ ажлыг давуу тал гэж харж байгаа. Манайд энэ тал дээр бүх юм шинэ, гэхдээ монголд бүүр шинэ зүйл гэж хэлж бас болохгүй юм байна. Монгол чинь бөхийн спортоороо маш өндөр зэрэглэлтэй, дэлхийд топ-д ордог. Хэдэн мянган жил хүүхдүүд ноцолдоод, барилдаад сурсан. Тиймээс холимог тулаанд бөхийн суурь их чухал. Ингэхээр холимог тулаан нь ганцхан цохилцохоос гадна барилдах ямар нэг техник байхгүй бол хол явахад маш их хэцүү хүндрэлтэй. Тэгэхээр бидэнд олон давуу талууд байгаа. Түүнчлэн цусанд байгаа генээр дамжаад ирчихсэн тулаанч ард түмний хувьд бол зөвхөн замыг нь л зөв засаад өгчихсөн байхад цаашид хүндрэл багатай. Манай тамирчид цаашдаа ар араасаа, өөрөө өөрсдөө урагшлана гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Ер нь бол потенцил чадварын хувьд бол манай тамирчид их сайн. Харин “Монгол HD” телевиз мөн өөрийн гэсэн контенттой, өөрийн гэсэн менежменттэй баг шүү дээ. Дэлхийн хэмжээний контентуудыг арван гурван жил хийгээд ирчихсэн асар их туршлагатай телевиз юм. Ялангуяа ийм олон улсын чиглэлийн контентууд орж ирэхэд яаж ажиллахаа сайн мэддэг. Бид нарт хичээл заагаад явчихаж байгаа юм чинь. Тийм болохоор хамтарч ажиллахад бидэнд их амар байсан. Бичиг цаасны ажил бол цаг хугацаа орно гэхдээ нэг их хүндрэл гараагүй. Манай улсын сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл ер нь бол их өндөр түвшний болоод, сайжирчихсан байна гэдэг их олон юман дээр харагдаад байгаа. Ер нь бид үүгээрээ эдийн засагтаа нэмэр болохоос гаднаг мөнгөний урсгалыг л татах гээд байна шүү дээ. 3-4 компанитай нэлээд эрт гэрээгээ зураад хамтраад ажиллаад явж байна. Бүх талаараа нээлттэй байгаа, жижиг , том гэж ялгаварлах юм байхгүй ээ. Монголын бизнес, компаниуд, ганц бизнесийн ч биш хувийн хэвшил ч биш, төр, аялал жуулчлал юу байдаг юм монголоо олон улсад жижигхэн ч гэсэн сурталчлан зөвөөр таниулахад жижиг гүүр барьсан шүү гэж бахархаад суух хүсэлтэй байгаа. Тэгэхээр энэ жил энэ бүгдийг монголдоо хийчихэд маш том туршлага болох нь гарцаагүй. Харин дараа жил Төв Ази гэдэг бол маш том зах зээл. Зуун сая хүний зах зээл, дээр нь монголчуудтай төстэй аж амьдрал, ааш араншин, зүс царай гээд энэ том зах зээлрүү монголын ямар бизнес гарч болох вэ, тийшээ гарахаар зорилт тавьсан компаниудад нээлттэй, хамтарч ажиллаасай гэж урьж байна. Өнөөдөр эхэлж байхад тул хүсч байгаа ААН, компаниуд бол өөрсдийнхөө болон бидний хувьд баатрууд юм шүү. Дараагийн Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 онд болох ч цаашид уламжлал болох болов уу гэж харж байгаа. Иргэдийн хувьд нэг үеэ бодвол хүмүүс их олон талаас мэдээлэл авдаг болж. Сонирхол сонирхлоороо, өөр өөрсдийнхөө талаас мэдээллээ авна, хүсэхгүй байгаа юмаа үзэхээ больчихсон байна л даа. MMA төрлийн буюу холимог тулааны спорт нь өөрөө дэлхийд ингээд хамгийн хүчтэй, хамгийн мундаг явж байгаа. Ер нь зөндөө сөрөг коммент, ганцхан монгол гэлтгүй дэлхий даяар л байдаг юм байна.Юм болгоныг хэцүү, хүнд хүн сонирхохгүй бол яана аа гээд байх юм бол хөгжихгүй д пээ. Тэгэхээр гайгүй дээ. Ер нь тулааны спортуудыг хүмүүс их эерэгээр хүлээж авдаг болчихсон байна. Яагаад гэхээр тулааны спортоор хичээллэж байгаа тамирчид өөрсдөө маш өндөр сэтгэл зүй болон би бие бялдрын өндөр хөгжилтэй, дээрээс нь хорт зуршлаас хол гэх мэт маш олон давуу талууд байгаа гэдгийг нь мэдчихсэн. Харахад хатуу ширүүн спорт чинь явж явж цаагуураа хамгийн зөөлөн, хүнд хамгийн их эерэг зүйлийг өгдөг спорт юм шүү гэдгийг бид контент хийж харуулаад байгаа юм. Энэ тамирчид чинь, энэ залуучууд чинь ийм өндөр хүнд хэцүү давааг давж байж энэ хоёр, гурван минутын дэвжээнд ингэдэг юм байна а гэдгийг зөвөөр таниулахын тулд one –аас анх удаагаа баримтат контенттой эрхийг нь Монгол Улс аваад зөвөөр танилцуулж байгаа юм. Энэ бол маш том давуу тал. Түүнээс хэн ч мэдэхгүй хоёр залуу дэвжээн дээр гарч ирээд зодолдоод байвал үзэх сонирхол ч төрөхгүй. Арваннэгдүгээр сарын 27,28 нд хамгийн том финалын тоглолт болно. Тэнд зөвхөн монголчууд бус дэлхийн том том дасгалжуулагчид, зохион байгуулагчид багаараа ирнэ. Гэхдээ энэ удаагийн тэмцээн бол харьцангуй монгол тал руу илүү чиглэсэн, монголчууддаа таниулах зорилготой.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Бусад14 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм19 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр22 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр21 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна