Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” 2022 ОНЫ ОТГОН СУРГАЛТ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ БОЛЛОО

Нийтэлсэн

-

Батлан хамгаалах яам, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран Говийн бүсийн аймгуудын “Цэргийн бэлтгэл” сургалтыг “Дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын тогтолцоог орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт дор 2022 оны есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Г.Батзам сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт нь өсвөр насны хүүхдүүдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд нэн ач холбогдол бүхий” гэдгийг нээлтийн үеэр онцлон дурдсан юм. Тус сургалтад таван аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын офицерууд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдсан.

Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах чиглэлээр мэдээ, мэдээллийг хүргэн, Цэргийн штабын офицерууд, Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чадавхжуулахад сургалтын гол зорилго оршино. Мөн уг сургалтаас өмнө “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн анхдагч хээрийн дадлага, сургалт”-ыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Цагаан залаа” хүүхдийн зуслангийн районд гурван хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулсан юм. Сургалтад Өвөрхангай аймгийн хангайн бүсийн таван сумын томилгоот иргэд, дөрвөн салаа нэг тасгийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож үүсэж болзошгүй цагийн байдалд өөрийн бүс, орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт суралцсан юм.

Уг сургалтыг 2005 оноос хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан энэ жил ийнхүү амжилттай зохион байгуулж байна. Сургалтаар цэргийн штабын түүхэн замнал, аюулгүй байдлын тухай, батлан хамгаалах үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалтын эрх зүйн тухай, томилгоот нэгжийн бүтэц, гүйцэтгэх үүрэг, дайчилгааны тухай, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, цэргийн албаны дүйцүүлэх, бүлгийн дадлага, спортын тэмцээн уралдаан гэх мэт олон үйл ажиллагааг төлөвлөж түүнийхээ хүрээнд сургалтууд явагдсан.

Дээр дурдсан хээрийн дадлага, сургалтын гол зорилго нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой бие даасан хөгжлийг хангах, иргэдэд ялангуяа хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх замаар иргэд, олон нийтийн зүгээс батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сэтгэл эрмэлзэлтэй болгох, орон нутгийн нөөцийг шат дараатай бүрдүүлэх, сурган дадлагажуулах явдал юм.

Ийнхүү Говийн бүсийн аймгуудын “Цэргийн бэлтгэл” сургалтад оролцсон аймаг сумд, батлан хамгаалах яам болоод тус аймгийн онцгой байдлын газрын удирдлагуудын байр суурийг хүргэе.

Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзам

“Энэ жил Говьсүмбэр аймагт улсын болон бүсийн олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь Говийн бүсийн аймгуудын цэргийн бэлтгэл сургалт 2022 нэгдсэн арга хэмжээ юм. Үүнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр гэсэн таван аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нийтдээ 60 гариу албан хаагч, БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын  их сургууль, аймгийн цэргийн штабын дарга нар, тамгын газрын дарга нар гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцож байна. 2021 онд зохион байгуулагдах ёстой байсан энэ сургалт коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдоод одоо  манай аймагт зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд цэрэг стратегийн болон батлан хамгаалах чиглэлээр гарсан бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, орон нутгийн хамгаалалтын чиглэлээр гарсан хууль тогтоомж, хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой сумдын Засаг даргын тамгын газрын дарга нартаа сургалтыг гол нь чиглүүлэн явуулж байгаа. Үүгээрээ орон нутгийн хамгаалалтын хуулийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд мэдлэг мэдээллийг олж авах ач холбогдолтой гэж харж байгаа юм. Энэ  сургалтыг зохион байгуулснаар Говьсүмбэр аймаг дахь бэлтгэл офицеруудын сургалтад хамруулах тоо 25-30 хувь мөн БХЯ, ЗХЖШ-аас ирүүлж байгаа тоон дүн мэдээллээр Говьсүмбэр аймаг 100 хувь үүрэг даалгавраа биелүүлсэн. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд цэрэгт татагдаж байгаа залуучуудын маань 60 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн гэдэг нь харагдаж байгаа юм” гэв.

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн  хурандаа С.Рагчаадорж:

Энэ жил сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Зүүн бүсийн сургалтыг Төв аймагт зохион байгуулсан бол Баруун бүсийн таван аймгийн сургалт хаалтаа хийгээд хэдхэн хонож байна. Энэхүү говийн бүсийн сургалт энэ жилийн хамгийн отгон сургалт болж байгаа юм. Дайчилгааны тухай хуульд “сумын тамгын газрын дарга нартай хоёр жилд нэг удаа гурван хоногоор сургалт зохион байгуулах ёстой” гэж заасан байдаг. Уг сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь 4-5 аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын 60-70 дарга нар нийлээд БХЯ-ны  бодлого үйл ажиллагааг газар дээр нь хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай хоорондоо ярилцаад болж буй болохгүй байгаа асуудлуудыг гарган тавьж харилцан туршлага солилцдог нь их давуу талтай.

Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж:

Энэ сургалт  Дайчилгааны тухай хууль болон аймгийн Засаг дарга, БХ-ын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээ,  цэргийн штабын ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Үүнд говийн бүсийн аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар оролцлоо. Учир нь

хуульд зааснаар Засаг даргын тамгын газрын дарга нар ажил үүргийн хувьд  БХЯ-наас  гаргаж буй шийдвэр тогтоомжийг ард иргэдэд сурталчлах,  хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ёстой. Нэг ёсны төр засаг, иргэн хоёрын дунд гүүр болон ажилладаг онцлогтой. Иймд энэ сургалт нь тамгын газрын дарга нар БХЯ, зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон Батлан хамгаалах багц хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт шинэчлэлийн талаарх мэдээ мэдээллийг авч орон нутагтаа энэ чиглэлээр ажил зохион байгуулах арга зүйн туслалцаа дэмжлэг олж авдгаараа давуу талтай. Ер нь энэ сургалт нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх гэх мэтийн олон талын зүйлийг агуулж байдаг юм.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга Х.Сүхбаатар:

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас сумдын тамгын газрын дарга нарт гамшгийн үеийн удирдлага шуурхай штаб байгуулах талаар тодорхой сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд гамшгийн үеэр хэрхэн ажиллах, төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах ард иргэдийг гамшгийн үед авран хамгаалах ажиллагаанд яаж оролцуулах гэдэг талаас санал солилцож сургалт хийлээ. Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар аливаа гамшгийн үед гол үүрэг гүйцэтгэж  бүх зүйлийг зохион байгуулдаг. Ийм учраас Онцгой байдлын газраас энэхүү сургалтад ач холбогдол өгч байгаа юм.

Өмнөговь аймгийн Номгон сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Баярсайхан:

Энэ сургалт бүсчилж буюу Баруун бүс, Хангайн бүс, Говийн бүс, Зүүн бүс гэж хоёр жил тутамд нэг удаа хийгддэг. Энэ удаагийн сургалт коронавирусийн улмаас хойшлоод гурван жилийн дараа болж байна. Говийн бүсийн сургалт Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дээр зохион байгуулагдлаа. Батлан хамгаалах яамнаас тусгай төлөвлөгөөтэйгөөр сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалтын гол хэрэгжүүлэх, суралцах арга зам нь юу гэхээр бидэнд тусгай хамгаалалт, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэлийн мэдээллийг  бидэнд  өгч байгаа юм. Батлан хамгаалах тухай хууль  2016 он хүртэл хуурай замын цэрэг, агаарын цэрэг гэсэн ийм хоёр төрлөөр хэрэгжиж байсан бол 2020 оноос эхлээд таван зэрэглэлд шилжсэн. Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчин бол урт хугацааны үе шаттай зорилтууд тавьж хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Монгол Улсын алсын хараа 2050 бодлоготойгоо уялдуулаад эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр иргэдэд бүрэн хэмжээний ойлголт өгөх зорилгоор  энэ сургалтыг зохион  байгуулж байгаа.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын засаг даргын тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн:

Ач холбогдол ихтэй уг сургалтаар нэлээдгүй мэдлэгтэй болдог. Энэ сургалт хоёр жилд нэг удаа болдог. Миний бие энэ сургалтад тав дахь удаагаа оролцож байна. Сургалт маань бидэнд онолын болон практик дадлага туршлагын нэлээд их зүйлийг өгдөг. Тодорхой хэмжээний танхимын онол эрх зүйн мэдлэг авахын зэрэгцээгээр дайчилгааны дадлага сургуулиудыг хийгээд явдаг. Орон нутгийн хамгаалалтынхаа төлөвлөгөөгөө манай сум 2020 онд баталсан. Үүнийхээ дагуу нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд сургах болон иргэдийг оролцуулсан орон нутгийн хамгаалалтын сургалтуудаа хийгээд явж байгаа. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг гэж бас явуулдаг.

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Батбаяр:

Энэ цэргийн бэлтгэл сургуулилт 2022-ын хувьд нэлээн сайн арга хэмжээ сайхан болж байна. БХЯ-наас явуулж  байгаа энэ сургалтаар аливаа гамшиг ослын үед бэлэн байдлыг хангах, дайчилгааны төлөвлөгөөнүүдийг батлах, иргэддээ бэлэн байдлын талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомж танилцуулахад нэлээн түлхэц болно гэж бодож байна.

Дундговь аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Болоржаргал:

Энэхүү говийн бүсийн сургалт нэлээн ач холбогдолтой. Миний бие 2009 оноос хойш тамгын газрын даргаар ажиллаж байгаа тиймдээ ч олон удаагийн говийн сургалтад хамрагдаж байсан. Яг одоо орон нутгийнхаа хөрсөн дээр хамгаалалтын орон нутгаа яаж хамгаалах вэ гэсэн энэ мэдлэг ойлголтыг танхимын сургалтад хамрагдаж нэлээдгүй гүнзгий ойлгож авч байна. Манай аймгийн хувьд бүх сумууд маань орон нутгийн хамгаалалтын төрөл, аймгийн цэргийн штабуудаараа сургалтаа аваад тэрнийхээ дагуу орон нутагтаа төлөвлөгөөгөө боловсруулсан түүнийгээ бас хэрэгжүүлээд явж байгаа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр7 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент9 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр9 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм10 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм10 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм10 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд11 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм12 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм12 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм13 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм4 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм4 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм7 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим