Дэлхий дахинд
ОХУ “ДАЙНЫ ҮЕД” ЗОХИЦУУЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
bbc.com. Есдүгээр сарын 21. Украинд хийж байгаа дайнтай холбоотойгоор Оросын Төрийн дум Эрүүгийн хуульдаа маш чухал нэмэлт өөрчлөлтүүдийг яаралтай оруулсан байна. Энэ нэмэлтээр дээрэм тонуул хийх, байлдахаас татгалзах, олзлогдох, цэргээс зугтах, хамгаалалтын дэг журам зөрчих гэсэн зүйл заалтууд оржээ.
Эдгээр зүйл заалтыг “дайчилгааны үед болон дайны нөхцөл, дайны үед” үйлдсэн гэмт хэргүүдийг оруулсан юм байна. Үүнийг шинжээч энэ нь олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг зөрчсөн цэргийн гэмт хэрэг нь Оросын эрүүгийн хуульд өмнө нь тусгаагүй байсан гэжээ.
“Дээрэм тонуул”
Оросын цэргүүд Украины суурин газруудад ороод бүгд л дээрэм тоонуул хийж эхэлсэн тухай хараат бус хэвлэлүүд мэдээлж, энэ нь ч батлагдсан. Гэхдээ оросын эрх баригчид үүнийг албан ёсоор батлаагүй юм.
Харин шинэ хуулиар ийм гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял оноож байхаар заажээ. Дээрэм тонуул хийхдээ хүч хэрэглэх, хүний амь нас эрүүл мэндэд хохрирол учруулсан бол 10 жил хүртэл хугацаагаар хорих юм байна. Ийм гэмт хэргийг бүлэглэн их хэмжээгээр үйлдсэн бол нэг сая рублиур торгох юм уу, 8-15 жил хорих гэнэ.
Олзлогдох, анги байрлалаа орхих, цэргээс зугтах
Эрүүгийн хуульд орсон өөр нэг шинэ заалт бол “Сайн дураар олзлогдох”. Энэ гэмт хэргийн төлөө 3-10 жил хорино. Анги байрлалаа сайн дураараа, хүндэтгэх шалтгаангүйгээр орхих дайчилгааны үед юмуу, дайны нөхцөлд цэргээс зугтвал 5-10 жилийн хорих ялаар шийтгэх юм байна. Зэвсэгтэйгээ зугтвал 10 жил.
Тушаал биелүүлэхгүй байх, байлдахаас татгалзах
“Дайны нөхцөл, байлдаан, зэвсэгт мөргөлдөөний үед” “байлдаанд оролцох, байлдааны нөхцөлд” тушаал биелүүлэхээс татгалзвал цэргийн албан хаагчийг 2-3 жилийн хорино. Энхийн нөхцөлд энэ хэрэгт хоёр жил хорих юм уу, торгуулийн суманд явуулах юм байна.
Бүлгээрээ тушаал биелүүлэхээс татгалзвал 3-10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэнэ.
Хууль бус тушаал, цэргийн гэмт хэргийг эсэргүүцэх
Шинэ хуулийн төсөлд энэ талаар огт дурдаагүй хэмээн шинжээч, хүний эрхийг хамгаалагч Кривенко хэлж байна. Тэгээд ч ямар ч тушаалыг “хууль бус” гэж үзэхийг хуульд заагаагүй юм байна. Шинжээчийн хэлж байгаагаар бол энэ нь цэргийн гэмт хэрэг юмуу, олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчихөөр тушаал байх гэнэ.
Женевийн конвенцоор бол иргэний байгууламжийг буудахыг цэргийн гэмт хэрэг гэдэг. Дарга нь тийшээ буудахыг тушаах уу, цэргүүд тушаалыг нь дагах уу гээд олон асуулт гарч ирнэ. Тушаал биелүүлсэн цэрэг хариуцлагаас мултрах уу. Нюренбергийн үйл явц, НҮБ-ын олон улсын эрхийн зарчмаар бол “Засгийн газар, даргын тушаал биелүүлснийхээ төлөө хариуцлагаас мултрахгүй….” гэсэн байдаг хэмээн Кривенко сануулсан байна.
Зэвсэгт хүчинд хохирол учруулах, батлан хамгаалах захилага таслах
Зэвсэгт мөргөлдөөний үед зэвсэг, галт хэрэгсэл техникийн эд ангийг санаатайгаар эвдэлж устгасан тохиолдолд 5-10 жилийн ял өгөх юм байна. Энэ үйлдлийг санамсаргүйгээр, гарцаагүй нөхцөлд үйлдвэл тав хүртэл жилээр хорино гэнэ.
Батлан хамгаалах зориулалттай захиалга тасалдуулах, зөрчих, биелүүлэхээс татгалзсан бол 1-3 сая рублиэр торгож, эрх чөлөөг нь 4-8 жилээр хасах юм байна. Батлан хамгаалах салбарт таван саяас илүү хохирол учруулах юм уу, батлан хамгаалах захилга биелүүлээгүй буруутныг 5-10 жилээр хорино гэж нэмэлтэд тусгажээ.