Бусад
С.ЭНХБОЛД: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ШАТ АХИУЛЛАА

Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэдэд хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбар 2021 оны 3-р сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээ ХСҮТ-д төвлөрдөг байсныг задалж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үе шаттай цогц арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний үр дүнд лавлагаа шатлалын Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай амгуудын нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн нийт 159 эрүүл мэндийн байгууллага хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон.
Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд мэс засал, оношилгооных нь нэр төрлийг нь нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг өгч байна. Бид бодлогын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж ирсэн бөгөөд Үндэсний багын тусламжтайггаар хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Эдгээр цогц хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлогын үр дүнд иргэд өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагаас хавдрын тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэл багатайгаар авч эхлэж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн яамнаас бодлогоор хавдрын мэс заслаар 33 эмч, хүүхдийн цусны хавдрын чиглэлээр 7, хими эмчилгээгээр 14 эмч, эмэгтэйчүүдий хавдраар 17 эмчийг гадаад болон дотоодын сургалтад хамруулсан.
Энэ хүрээнд 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд амжилттай мэс засал хийсэн байна.
Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байгаа. Ингэснээр 2021 онд нийт 46,190 хүнд 20,9 тэрбум төгрөгийн хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол 2022 оны эхний 7 сарын байдлаар 47,860 хүнд 23,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний хүрээ тэлж байгааг харуулж байна.
Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ улс орон даяар хүртээмжэй үзүүлэх зорилгоор санхүүжилтийн асуудлыг ЭМҮЗ-ын тогтоолд тусган шийдвэрлэж 159 эмнэлэгтэй ЭМДЕГазар энэ төрлийн оношилгоо, эмчилгээ үзүүлэхээр гэрээлсэн. Үүнээс орон нутагт 77, нийслэлд 82 эрүүл мэдийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол эдгээрийн 137 нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, 22 нь хувийн хэвшлийнбайгууллага байна. Тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг 45, хими, туяа эмчилгээ 41, хавдрын өдрийн мэс заслаар 35, хавдрын хэвтүүлэн эмчлэх мэс заслаар 10, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээгээр 28 эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Мөн манай улсад нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээ хийгддэггүй байсан бол өнөөдрөөс Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт тус тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.” гэв.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Улс төр3 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Эдийн засаг3 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм24 минут өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм20 минут өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа