Энтертайнмент
ДЭЛХИЙН II ДАЙНД ТУЛАЛДСАН ХАМГИЙН ӨНДӨР ЦЭРЭГ

Эл зурагт дэлхийн II дайнд тулалдсан хамгийн өндөр цэрэг болох Германы цэрэг Якоб Накен Францын Кале хотод олзлогдсоныхоо дараа 1944 оны наймдугаар сард Канадын цэрэгтэй ярьж буйг гэрэл зурагт буулгажээ. Якоб Накен бол дэлхийн хоёрдугаар дайнд баруун фронтод тулалдаж байсан хамгийн өндөр цэрэг байсан гэж үздэг. Тэрээр 1939 онд 36 настайдаа цэрэгт татагдахдаа Германы армийн хамгийн өндөр цэрэг байсан бөгөөд 2.21 метр өндөртэй байв.
Улмаар 1944 оны наймдугаар сард Якоб Накен нь Францын Кале хотод Канадын армийн долоон цэрэгт олзлогдсон Германы 250 цэрэгтэй бууны багийн нэг хэсэг байв. Накен дэлхийн хоёрдугаар дайны үлдсэн хугацааг Англид дайны олзлогдогчоор өнгөрөөсөн.
Дайны өмнө Накен дэлхийн хамгийн өндөр хүн гэж тооцогддог байсан бөгөөд тэрээр 1939 оны Нью-Йоркийн дэлхийн яармаг циркт тоглож, дэлхийн өнцөг булан бүрээр аялж байжээ. Тэрээр ихэвчлэн “Рейнландын аварга”, “Уран ван” гэсэн нэрээр өөрийгөө танилцуулдаг байв.
Дайны дараа Германаас АНУ-д цагаачилж, Нью Жерси мужын Патерсон хотод амьдарч, 1955 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын иргэн болсон. Зул сарын баяраар “Өндөр Санта”, “Рипли үүнд итгэх үү, үгүй юу” гэх тоглолтуудад оролцож тэр ч бүү хэл 1959 онд дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорсон. Хожим нь Якоб Накен Германд буцаж ирээд 1987 оны гуравдугаар сард 81 насандаа насан эцэслэсэн түүхтэй.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
