Дэлхий дахинд
БНАСАУ-ЫН ПУУЖИН ХАРВАСНЫ ДАРАА ЯПОН ТААМАГЛАШГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
БНАСАУ өнгөрөгч ням гарагт пуужин харвасны дараа Японы Ерөнхий сайд Фумио Кисида яам, агентлаг, албан газруудад урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд бэлэн байхыг даалгалаа гэж Kyodo агентлаг мэдээллээ.
Японы Ерөнхий сайд эндээ гурван үндсэн чиглэл өгсний дотор тухайн бүс нутагт хөлөг онгоц, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын өрнөлийг тухайн орон нутгийн ард иргэдэд шуурхай мэдээлж байх, цаашид таамаглаагүй болзошгүй нөхцөл байдал үүсэхэд бэлтгэлтэй байхыг яам, албан байгууллагуудад үүрэг болгосон байна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын тамгын газрын дэргэд шуурхай мэдээлэл цуглуулж задлан шинжлэх хямралын штаб байгуулан ажлыг нь эхлүүлжээ.
Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр бол БНАСАУ-ын харвасан пуужингийн улмаас тухайн бүс нутаг дахь японы хөөг онгоцнуудад ямар нэг хохирол учраагүй гэнэ.
БНАСАУ-г Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо ням гарагт мэдээлсэн юм. Энэ мэдээллийг японы эргийн хамгаалалтын алба бас баталсан. Японы олон нийтийн телевизийн мэдээлснээр бол пуужин Японы эдийн засгийн бүсийн гадна унасан юм байна. Пеньян хамгийн сүүлд долдугаар сарын 5-нд баллистик пуужин харваж туршсан юм.