Нийгэм
“АЗ ЖАРГАЛТАЙ ТЯНЬЖИН ХОТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Энэхүү үзэсгэлэнд нийт 60 ширхэг гэрэл зургийн шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот бөгөөд “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр. худалдааны боомт хот болж хөгжсөнөөр, хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болжээ. БНХАУ-ын Засгийн газрын шууд харъяа хот бөгөөд Хятадын хойд хэсгийн хамгийн том далайн эргийн нээлттэй хот юм. Тяньжин хот нь зүүн талаараа Бохай тэнгис, хойд талаараа Яньшань уул, Хойд Хятадын тэгш тал дахь Хайхэ голын цутгалуудын уулзварт оршдог. БНХАУ-ын 2020 оны хүн амын тооллогоор нийт 13,866,009 хүн амтай. Хойд, урд, баруун талаараа Хэбэй мужтай баруун хойд талаараа Бээжингийн нутаг дэвсгэртэй хиллэдэг. Баруун хойд зүгт 96 км-т орших Бээжин хоттой Тяньжин хотыг хурдны галт тэргээр холбожээ.
Дэлхийн алдарт Nature index тодорхойлсноор, Тяньжин хот шинжлэх ухааны судалгааны үр дүнгээрээ дэлхийн шилдэг 25 хотын нэг бөгөөд Тяньжин Их Сургууль, Нанкай Их Сургууль, Тяньжин Технологийн Их Сургууль, Тяньжин Анагаах Ухааны Их Сургууль, Тяньжин Политехникийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Тяньжин Их Сургууль, Хэбэй Технологийн Их Сургууль, Тяньжин Багшийн Их Сургууль зэрэг хойд Хятадын олон нэртэй их дээд сургуулиуд Тяньжин хотод байрладаг юм байна. Дашрамд дурдахад Монгол Улсын гадаад худалдааны дийлэнх нь энэ л боомт хотоор дамжин өнгөрдөг билээ.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав