Дэлхий дахинд
ОРОСТ ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ МАНУУХАЙ ШАТААСАН ЭРИЙГ ЯЛЛАЛАА
ОХУ-ын Петербургийн иргэн Игорь Мальцевыг Улаан өндөгний баяраар цэргийн дүрэмт хувцастай мануухай шатаасан хэргийн төлөө Василеостровскийн шүүх гурван жил зургаан сарын ялаар шийтгэсэн байна. Мальцев болохоор өөрийгөө гэм буруугүй, дайныг эсэргүүцсэн хэн ч үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж хэлж байгаа юм.
Шүүх болохоор Мальцевийг улс төрийн үзэл бодол, үзэн ядах үзлээ илэрхийлэх зорилгоор танхайрсан, тэгэхдээ бүлэглэн үйлдсэн гэж шийтгэжээ.
Мальцев болохоор оросын цэргийн албан хаагчдын үзэн ялдаж байгаагаа илэрхийлэн мануухай шатаасан нь л ийм ял авахад хүргэж байна.
Мальцев нь үзэн ядсан сэдлийнхээ төлөө гуравдугаар сарын 6-наас хойш мөрдөн шалгагдаж саатуулаад байгаа юм. Оросын Пермь хотын нэг иргэн Путины дүр бүхий хүүхэлдэй барьж явсныхаа төлөө “танхайрсан” хэмээн хоёр жилийн ял авчээ.
Пермийн иргэн Александр Шабарчин, Данил Васильев хоёрыг хотын төвд ерөнхийлөгч Владимир Путины гэрэл зурагтай хүүхэлдэйг шонд өлгөсний нь төлөө “олон нийтийн үйл ажиллагаанд нөлөөлөх”, “доромжлох зорилгоор” үйлдсэн хэмээн 2018 оны арваннэгдүгээр сард яллаж байсан юм.
Москвагийн депутат Алексей Гориновын мөн л “цэргийн ажиллагааны тухай худал мэдээлэл түгээсэн хэмээн долоон жил хорих ялаар шийтгэсэн байна. Ер нь Оросууд Украинд цэргийн хүчээр довтолсны дараанаас эрүүгийн хуульд “дайны эсрэг” гэсэн зүйл оруулсан юм. Үүний нэг жишээ нь Москвагийн депутат Алексей Горинов.