Нийгэм
“ЭРҮҮЛ ХҮҮХЭД” ТӨСЛӨӨР ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ОЛГОЖ, ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ДАДЛЫГ ХЭВШҮҮЛНЭ
2022-2023 оны хичээлийн жилд орон нутгийн санхүүжилтээр “Эрүүл хүүхэд” төслийг аймгийн ЗДТГ, БШУГ хамтран хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй, цогц хэлбэрээр олгох, эрүүл амьдралын дадлыг төлөвшүүлэх нь энэхүү төслийн зорилго оршино. Мөн цаашлаад эрсдэлтэй хүчин зүйлийг хувь хүн, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын идэвх оролцоо, нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан төслийн үр дүнд бууруулахыг зорьж байна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн турш Эрүүл мэндийг дэмжих төвд боллоо.
Орон нутгийн санхүүжилт 100 сая төгрөгөөр хэрэгжих төслийн хүрээнд:
-Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг кабинет байгуулж нээлттэй орчин бүрдүүлэх,
-Эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх багшийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамтруулах,
-Эрүүл мэндийн хөтөч, үе тэнгийн сургагч багшаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхний амьдрах ур чадвар болон манлайллын чадварт нөлөөлөх үлгэрлэн дэмжих хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
-Орхон аймгийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 24 сургуульд 25 багш 19573 сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгон ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах зориулалтын кабинет, лаборатори, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн сурагчдад хүртээмжтэй бус гээд олон зүйлсийг нэрлэж болно.
2021 оны статистик үзүүлэлтээс харахад сурагчдын дунд хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчин нийт өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар сурагчдын 12.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 26.4 хувь нь түргэн хоол, цайны газраар тогтмол үйлчлүүлдэг, 56,5 хувь нь сургууль дээр хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн судалгааны дүн гарчээ.
Мөн 2018, 2019 онд хэрэгжсэн “Сэтгэлийн анир” зорилтот төслийн хүрээнд хийсэн судалгаанд ерөнхий боловсролын 21 сургуулийн 4754 сурагчийг хамруулсан бөгөөд судалгаагаар 10 сурагч тутмаас 3 сурагч стрессийн дунджаас дээш түвшинд, 10 сурагч тутмын 4 сурагч нь сэтгэл гутралтай байна гэсэн дүгнэлт гарсан нь “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл гэдгийг албаныхан онцолж байна.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм6 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ