Нийгэм
ДУУЛИАН ДАГУУЛАГЧ “ШАР НУНТАГ”- ТАЙ ТАНИЛЦСАН НЬ
Гол үйл явдлуудыг он дарааллаар үзүүлэхэд
- 2013 Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлэв
- 2013 “АРЕВА Майнс” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
- 2015 Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулав
- 2016 Ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов
- 2017 Төрийн өмчит “Мон-Атом” ХХК хувьцаа эзэмшигч болов (34 хувь)
- 2018 “АРЕВА Майнз” ХХК нэрээ “Бадрах Энержи” ХХК болгож өөрчлөв
- 2018 Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
- 2020 Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тонн болж өсөв
- 2021 Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхлэв
Дэлхий нийтээрээ нэг жилд 60 мянга гаруй тонн уран хэрэглэдэг гэнэ. Түүний 15 хувийг ханган нийлүүлдэг, мөн олборлолтоороо тэргүүлдэг, олон жилийн туршлагатай “Орано” группийн Монгол Улс дахь салбар компанийн үйл ажиллагаатай танилцах завшаан олдож, “Зөөвч овоо” төслийн үйлдвэрлэлийн туршилтын олборлолт болон үйлдвэрлэлийн явцтай танилцсанаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Дэлхийн дулаарлын эсрэг улс орнууд хүлэмжийн хий, нүүрснээс татгалзаж байна. Харин сүүлийн үед атомын цахилгаан станц сэргэх хандлага ажиглагдаж байгаа.
Тиймээс уран, шар нунтаг гэж юу юм, яаж олборлодог гэх мэтийг сонирхож, томилолт өвөрлөн яваад ирсэн нь энэ. Ямар ч уул уурхайн компанийн мөрдлөг болсон нэг ажил бол ХАБ. Тэр л зарчмын дагуу ХАБ-тай танилцсанаар үйлдвэртэй танилцах бидний аялал эхэлсэн. ХАБ-ын менежер С.Мөнхбаатар “ХАБ гэдгийг нэн тэргүүнд тавьсан манай компанийн хувьд энэ хэлтэс хамгийн томд тооцогддог. Бидний зорилго нь компанийн болон гэрээлэгч компанийн нийт ажилчид, хүрээлэн буй орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, цацрагийн аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллах явдал юм. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн техник хэрэгсэл, шугам хоолойд хүрч болохгүй, эмх цэгцийг эрхэмлэж хог хаягдал хаяж болохгүй, тамхийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татах” гэх мэт зүйлүүдийг танилцуулж хэлэв.
Францын төрийн өмчит “Арева” компани 2018 оноос нэрээ “Орано” болгож өөрчилсөн бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн дийлэнхи хувьцаа эзэмшигч юм. Харин “Бадрах Энержи”-д Монгол Улсын Засгийн газар Цөмийн энергийн тухай хуулийн дагуу автоматаар ямар ч зээл, нөхцөл шаардахгүйгээр 34 хувийг нь эзэмшдэг. Эднийх Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж, хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд ирээд буй төсөл болоод байна.
“Бадрах Энержи” ХХК олон улсад шалгарсан туршлага бүхий стандартыг мөрдөж, байгаль орчин хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн Дуулиан дагуулагч “ШАР НУНТАГ”- тай танилцсан нь салбарт шилдэг үзүүлэлттэй ажиллаж байгаа нь энэ компанийн үйл ажиллагааны чухал нэгэн салшгүй хэсэг болжээ. Компани нийт 104 ажилтан, ажиллагсадтай ба үүний 96 хувь нь Монгол ажилчид гэнэ. Түүний ихэнх нь орон нутгийн иргэд. Одоогоор Казакстан, Францаас тус тус нэг мэргэжилтэн ээлжилж үйлдвэрлэлийн туршилт дээр ажилладаг аж. “Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч- Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Зөөвч-Овоо (93,291 т), Дулаан-Уул (6,260 т) ураны ордын нөөц нь нийлээд 100 мянга гаруй тонн. Энэ нь манай улсад бүртгэгдсэн ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна. Зөөвч- Овоо ураны орд дээр ГДУО/ газар доор уусган олборлох/ технологоор үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна. Туршилтын үйлдвэрийн явцад 100 гаруй ажилчид ажиллаж байгаа бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад ажилчдын тоо нэмэгдэж 1000 хүрэх боломжтой гэдгийг албаны хүн онцолж байлаа. Учир юу гэвээс тэдний харъяа Казахстанд олборлож байгаа Каткогийн ордоос жилд гурван мянган тонн уран олборлодог. Тэнд 1100 гаруй хүн ажилладаг гэнэ.
Тиймээс үндсэн олборлолтод шилжихэд 1000 ажлын байр бий болно гэж тооцжээ. Монголд, тухайлбал Дорноговь аймаг дахь ураны ордууд нь элсэн чулуун дахь тунамал орд учраас уусган олборлох аргаар олборлоно. Дэлхий нийтээр нийт олборлосон ураныхаа 50 гаруй хувийг газар доор уусган олборлох аргыг ашиглан олборлож байгаа, манайх ч мөн тэр аргахыг хэрэглэж байгаа юм байна. Энд бас нэг зүйлийг нэмж хэлэхийг хүслээ, тэр юу гэхээр “Байгаль, байгалийн тогтоц ямар агуу юм бэ” гэдэгт. Учир юу гэвээс уран гэдэг химийн элемент нь газрын гүний 150-200 метрт байрлах ба хоёр талаасаа хаашаа ч нэвчих боломжгүй зузаан шавран үеэр тусгаарлагдан, элсэн чулуун давхарга дунд байрлаж байгаа явдал юм. Тиймээс ч ГДУО аргаар, хамгийн сүүлийн үеийн техник, технологи нэвтрүүлэн ажиллаж байгааг хараад иргэдийн ам дамжин яригдаж байгаа тэр сөрөг зүйл яагаад ч байх боломжгүй гэдгийг дахин онцолж хэлмээр санагдлаа. Миний хувьд ч ялгаагүй бусдын адил сөрөг бодолтой байсан ч энд ирээд бодож байсан бодол маань буруу болохыг ойлгосон юм.
Олборлолт болон үйлдвэрлэлийн процессыг энгийнээр тайлбарлахад газрын гүнд байгаа элстэй холилдсон ураныг ГДУО аргаар химийн бодис бүхий шингэний тусламжтайгаар шингэрүүлэн тусгай хоолойгоор үйлдвэрлүү татна. Харин үйлдвэрт ирсэн шингэнийг синтетик давирхай бүхий танкаар оруулж давирхайндаа наан ураныг нь ялган авна. Цааш өтгөрүүлэх төхөөрөмжид оруулаад хамгийн сүүлд шахагч төхөөрөмжөөр шар нунтаг болгон тусгай хамгаалалттай битүүмжилсэн торхонд тосон авч хадгалдаг юм байна. Гарч байгаа шар нунтагийн 55 хувь нь одоогоор чийг байгаа юм байна. Үүнийгээ цааш эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болчихвол улс орны эдийн засагт их л нэмэртэй юм даа. Энэ бол зөвхөн хувь хүн миний бодол. Энд хэрэглэгдэж байгаа техник, технологи, бүгд уран алдагдахаас хамгаалагдсан. Тухайлбал газрын гүндэх болон үйлдвэрлүү шингэн явж байгаа PVC хоолойнууд, үйлдвэрт хэрэглэгдэж буй техникүүд гэх мэт. Иргэдийн яриад байгаа “Химийн бодистой ус газрын хөрс, ундны усанд нэвтэрч байна” гэдэг ярианд дахин “Яагаад ч тийм байх боломжгүй гэдэг” хариулт өгмөөр байна. Учир нь олборлолт болон үйлдвэрлэлд хэрэглэсэн шингэн буцаж эргэн зогсолтгүй ажиллагаанд эргэлддэг юм байна. Харин нутгийн иргэдийн хувьд 15-20 метрийн хөрсний уснаас ундаалдаг гэнэ.
Дэлхийн хөгжилтэй орнууд болох Австрали, АНУ, Казахстанд ч энэ аргаар уран олборлодог аж. Казахстаны хувьд, тухайлбал “Орано” группийн хамтарсан Катко компани 20 жил энэ аргыг ашигласан бөгөөд хүн малын эрүүл аж амьдрах нөхцөлд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөөгүй гэдгийг тэндээс ирж ажиллаж буй мэргэжилтэн бидэнд ярьж байв. Түүнчлэн газар доор уусган олборлох аргаар уранаа гаргаж аваад ялгаж шахмал болгож буй процессыг харсан хүний хувьд уран алдагдах ямар ч боломжгүй гэдгийг ойлгож авсан юм. Тухайн шахмалаа түлш болгохын тулд дахин хэд хэдэн шатны боловсруулалтад оруулдаг. Боловсруулсан байгалийн уранаа бусад орнуудад зардаг. Байгалийн уранаа тээвэрлэхэд ямар нэгэн асуудал гардаггүй. Яагаад гэвэл тусгай битүүмжлэгдсэн саванд хийж зөөвөрлөдөг. Ачааны машинаар авто замаар, далайд тээвэрлэх бол контейнерт хийж тээвэрлэх зэрэг үйл явц өрнөж болох ч өнөөдрийн байдлаар манай улс хүдрээ боловсруулж, шар нунтаг хэлбэрт оруулсан ч түүнийгээ хаашаа ч экспортлоогүй, хадгалж буй аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм8 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ