Дэлхий дахинд
ОРОСЫН ЭРДЭМТЭД УРАНЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Оросын Уралын холбооны их сургууль, Оросын Шинжлэх ухааны академийн Уралын салбарын эрдэмтэд Росатомын хүрээлэнгийнхэнтэй хамтраад Цөмийн эрчим хүчний станцын үр ашгийг дээшлүүлэх, дэлхийн ураны нөөц ердөө 30 жилээр хэмжигдэж байгаа өнөө үед шинээр уран олборлохоос зайлсхийхийн тулд ураныг дахин боловсруулах технологи боловсруулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдээллээ.
“Эрдэмтэд ашигласан түлшнээс хэрэгцээгүй компонентыг нь ялган дахин боловсруулах замаар цөмийн реакторт ашиглах огт өөр төрлийн түлш гаргаж авах технологи боловсруулж байна. Эндээс гарсан түлшийг сонгодог реакторт дахин ашиглах боломжтой болно. Өнөөдөртөө ийм технологи манай гараг дээр өөр хаана ч байхгүй” гэж мэдээлэлд дурджээ. Өнөөгийн цөмийн эрчим хүчний станцын ихэнх нь реактортоо дулааны нейтроноор ажиллаж байна. Ганцхан Белоярскийн цөмийн эрчим хүчний станц л хурдасгасан нейтрон ашиглаж байгаа. Дулааны нейтрон ашигладаг реакторуудын түлш боловсруулах хувь нь ердөө гурван хувь. Станц ийм дэглэмээр ажиллах нь үргэлжлээд байвал дэлхийн ураны нөөц ердөө 30 жилд л хүрэлцэнэ.
Үүний зэрэгцээ дэлхий дахины хаягдлын олон агуулах дүүрч, дахин ашиглах боломжгүй болно. Харин Оросын эрдэмтдийн шинэ санаа амжилттай болбол өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа үүсээд байгаа ураны хаягдлын нөөц нь хамгийн багаар бодоход 1000 жилд хүрэлцээтэй. Үүнээс гадна цацраг идэвхит бодисын хаягдлын агуулах гэмтсэн тохиолдолд учирч болох байгаль экологийн болзошгүй сүйрлээс зайлсхийх боломжтой болно. “Бидэнд энэ чиглэлээр шинэ төрлийн технологийн хөгжлийг мэдэгдэхүйц хурдасгах эсвэл судалгааг хялбарчлах арга хэрэгсэл бий. Эрчим хүчний шинэ салбарын хүрээнд бид цөмийн эрчим хүчний станцын хог хаягдлыг боловсруулах технологи бий болгож чадна.
Ингэхээр ураныг шинээр олборлох шаардлагагүй болно. Боловсруулалт нь шинэ төрлийн түлш гаргаснаар ураныг ашиглах, тэгээд дахин ашиглах замаар цөмийн түлшний бүтэн эргэлт бий болгоно” гэж Уралын Холбооны Их Сургуулийн аж ахуйн нэгжүүдтэй ажиллах төвийн дэд захирал Александр Черепанов хэлснийг хэвлэл иш татсан байна. Эхний ээлжинд уран боловсруулах технологийн “ихэр арга” хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь ажлын өртгийг ихээхэн хурдасгаж, багасгах болно. Ийм программууд нь хэдэн зуу, олон мянган шийдлүүдийг хурдан шалгаж, хамгийн сайн, зөв хувилбарыг сонгож, дараа нь практик амьдрал дээр турших боломжийг олгоно гэнэ.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.